Саарал өдөр



аүүалу...

хохо энэ дээрх үг юу гэж байгааг мэдхүү? 
Гүүгл гэж байгаа ийн. Нээх ядаргаатай фонт сольсоноо мартаад л бичхээр ийм хачин үг болчихын...

Миний бичигийн онгод нэг иймэрхүү саарал өдрүүдэд л ороол ирдиймшиг байгаан. Хичээл хийх идэвхи буураал... , эмороол..., урьд өмнийн бүтсэн бүтээгүй дурлал бодогдож байх жишээний. Тэгээл хайрын дуу нтр сонсож бөөн гуниг болсон нүдээр зөрөөд өнгөрсөн шаргал үст сайхан залууруу "надаас юу болсоныг асуугаачдээ" гээд л сүрхий ширтэээл, нөгөөх хүрч ирээл асуунгуут кануун дээр гардаг шиг би хамаг амьдралаа яриад л, бид хоёр үнэн романчик дурлалцаад л.... Хаха ингээл төсөөлөөд явчийшд.
Кино зохиол бичүүл нээрээ юун тэр нөөтбүүк, юун тэр оддын буруу, ороома жулеттагийн түвшинд бичхийн бишүү.
Мөрөөдөхөд мөнгө төлөх бишдээ тиймээ :)

Хүн тэгжвайгаад их муухай амьтан юмаа тиймээ. Энэ атаархал, барьцал, шунал хаанаасаа гараад ирдэг байнаа. Тэгээд эднүүс нь зүгээр л өөрөө байжийж болдгү заавал хүмүүсийн хооронд хагарал үүсгэж байдаг. Ер нь хүмүүс зүгээр л шунал хүслийнхээ боол болчихсон амьдраад жинхэнэ өөрийгөө мартчихсан байдаг юм шиг. Бас нөгөө талаас нь харахлаар бидний хөгжил дэвшил гэж нэрлээд байгаа энэ бүхэн тэр муу зан чанарын үрээр үүссэн байгаа байхгүй юу.
Надад бол хөгжил дэвшил байр байшин, утас технологиор хэмжигдэх ёсгүй юм шиг санагддын. Хүний үзэл, бодол санааы хөгжил бол жинхэнэ хөгжил байх гэж боддог.
За за дэмий амбицлаад явчлаа. Ноорог дээрээ сериозны юм бичмээргүй байгаа шт. Хичээлээсээ толгойгоо салгаад амарч байгаа санаа нь..

Манай энэ байрны өөдөөс харсан байрны цонхнууд их сонирхол татаад байдгийн. Харахад энгийн л, эгээл манайхтай адилхан цонхнууд. Гэхдээ доторх амьдралууд нь сонин уу гэвэл бас тийм биш, зүгээр л манай цонхоор харагдах байдал нь хоорондоо их зохицолтой, цасан цагаан хүрээтэй бараг шалаа хүрсэн том цонхнууд, хуучин хар халтар тоосгоор жигдхэн өрсөн хана, шаазан дээвэр, дээврийн усны шахуурга, телевизны кабельны хоолой, булан дээрх улаан хүрээн дотор хар гадаргуун дээр цагаанаар бичсэн байшингийн нэр, за тэгээд хэдхэн метрийн наана ургасан модны дөнгөж ногоорч эхэлж байгаа мөчирний хальт цухуйсан үзүүр, гэрлийн шон, машинууд зэрэг. Тэгээд мэдээж классик саарал тэнгэр. Энэ улсад энэ өнгө хамгийн их зохицдог юм шиг ээ...

Зааз миний саарал өдөр ч өндөрлөж байна энэ бичлэгээ ч өндөрлөе дөө. 

Та миний бичлэгийг амрах цагаараа уншсан гэж тааварлаж байна. Таны бодлыг хоромхон ч гэсэн ажил, сургуулиас чинь салгаж сонин хачин юм бичиж чадсан ингэж итгэж байна. Бака бака дараа уулзалдий! 

Жич: зураг ямар ч утга илэрхийлээгүй болно. Ус харах тархи амраадаг гэсэн шүү!
(


Comments

Popular Posts