Цоо гэдэг билүү?

Олон хоног бодсоны эцэст "Яахав дээ.. Яагаад болохгүй гэж?" гэсэн айхтар эрэмгий зориг хаанаасаа ч юм гэнэт гарлаа. Би блог хөтөлдөг төрлийн хүн биш гэж өөрийгөө дүгнэдэг юм. Урьд олон ч блог хуудас нээж сэглэж хаясан даа. Хамгийн анх Gogo дээр нэгийг нээж билээ, монголынх болоод ч тэр үү аймар гацна (доош хийх гэсэнгүй шүү зүгээр л тэр үед ид шинээргарч ирж байсан, дээрээс техник технолог дөнгөж л хэрэглээнд нэвтэрч байсан цаг л даа) тэгээд ч би компьютердаа маруухан, нөгөө олон юмных нь учрыг ч олж чадалгүй бууж өглөө. За дараа нь хэдийг нээж, хааж бүр юу ч бичилгүй хуудасныхаа нэрийг олохоосоо өмнө залхуурч шантарсаныг ёстой чөтгөр л мэдэх байх хаха.

Гайхалтай номын зохиолч болох бол миний дотроо нууцхан хүсэж явдаг зүйлсийн маань нэг. Өөрөөр хэлбэл би энэ хүсэлээ бүтэшгүй мөрөөдөл гэж боддог гэсэн үг л дээ. Хүн гэдэг амьтан яг үнэндээ ямар ч хүчний эсрэг зогсох зүрх зоригтой тэнэг оршихуй юм л даа. Учир нь гэвэл надад бичих авьяас байхгүй тэгсэн мөртлөө би байгалийн хуулийн эсрэг зогсож, сэтгэлийнхээ гүнд "магадгүй, хэзээ нэгэн цагт...." гэж аймшиггүйгээр бодож зүрхэлсэн л байгаа биздээ. Одоо ч гэхдээ хүмүүс "Нууц"-ын хуулийг "олонд ил болгочихсон, хүн юу хүссэнээ бодоод л олоод авчихаж болно, эрүүл мэнд, хайр сэтгэл, мөнгө бүгдийг нь нүдэндээ харагдтал төсөөлөөд 100% итгэлтэй байвал авч чадна" гэж нэг талаараа хүн итгэхэд хэцүү, нөгөө талаараа бас мэдхэд илүүдэхгүй ч юм шиг нэг ойлголт ойрын жилүүдэд эрчээ авлаа. Тиймээ, тийм амархан байсан бол яасан амар байх байсан бэ. Би энэний эсрэг бодолтой хүн биш л дээ, нэг хэсэг хэрэгжүүлдэг болчих юмсаан гээд мөрөөдлөө төсөөлдөг байлаа, одоо ч бас хааяа бодож суудаг л юм. Гэхдээ арай өөр өнцгөөс нь энэ ойлголтын үнэ цэнийг танисан гэхүү дээ. Төсөөлөнө гэдгийг би ирээдүйдээ, мөрөөдөлдөө илүү итгэлтэй болох нэг арга гэж ойлгосон. Зүгээр л төсөөлөөд суух биш, тэр төсөөллөөсөө эрч хүч, урам, зориг авч мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийх нь "Нууц"-ын гол утга учир гэж ойлгож тэр талаас нь итгэж хэрэгжүүлдэг. "Нууц"-ын талаар ийм байр суурь илэрхийлсэндээ хүлцэл өчье, итгэл найдвараар зүрх нь цохилдог хүүхэд залуучуудад урам хугалахаар санаа илэрхийлсэн гэж айж байна. Би өөрөө ч энэ бодлоо үзэн ядаж байна, гэвч та нарт минь итгэл л байвал юунд ч хүрч чадна шүү гэдгийг хэлмээр байна. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг учраас хүсэл мөрөөдлөөс чинь итгэлийг чинь хугасалж байгаа юм болгоноос зайгаа барьж байгаарай.
За эцэст нь ойрдоо донтоод байгаа дууны клип ээ анхны бичлэгтэйгээ хамт тавихаар шийдлээ. Энэ дуу надад тийм гэж хэлж зүйрлэмгүй эрч хүч басхүү 5 минут 2 секундын аз жаргал бэлэглэдэг юм.

                      

Бодлын минь бяцхан хэсгийг уншиж сонирхсон уншигч танд баярлалаа!

Comments

Popular Posts