Нартай өдрийн эргэцүүлэл гэхдээ өнөөдөр бороо орж байна 🌈

Xүүхдийн урлан бүтээх төвийн өмнө, өнгөрсөн  амьдралдаа цаг нөгцөөж үзэгүйгээрээ цагийн цохилт болгоныг өнгөрөөж ядан сууж байна. 
Яагаад гэж үү?
Xүн хүлээж байгаа нь энэ ээ...
Би ер нь их тэвчээргүй нөхөр байна шүү. Уул нь 3 хан цаг л хүлээх хэрэгтэйн дээр бүхэл бүтэн 1 цаг нь өнгөрчихсөн байхад л...

Нүүр номын хуудсаар хэсч байхад цаг ч амархаан өнгөрчихнө л дөө 2 цаг байтугай нүүр ном гаригт зочлоод 2 скролл...буцаж дэлхий дээрээ буухад хугас өдөр ... няат шүү дээ...
Харамсалтай нь надад тийшээгээ очих ваифаи хөлөг алга өө. Тэгэхээр ингээл бодолоо бичээд л сууж байхаас...

Mиний хажууд сандалны доохонтой ягаан уруулын будагтай нарийхан янжуурын иш хэвтэж байна. 
Их л янаг өнгөтэй энэ уруулын будаг ямаршуухан хөөрхөн уруулан дээр тогтож байсан бол? 
Tэр уруулыг нэгэн дэгжин хатагтайх гэхэд би эргэлзэхгүй ээ...
Tэр хөөрхөн уруулыг шунаглан үнсэхийг, тэр ягаахан амтыг амтлах гэж хичнээн залуучууд хөвгүүд хүсэж тэмүүлсэн бол? 
Tэгтэл тэр уруул миний хажууд хог шиг хэвтэж байна. Oдоо бол түүнийг хэн ч үнсэхийг хүсэхгүй, амтлахыг шунахгүй...

Гээл майр эмо хаха 😭

Хааяа хааяа үнэн сүртэй цаадах чинь...
Гэхдээ нээрээ шүү би үнэхээр тийм гоё уруулын будаг болсон иш харсан юм шүү. Цэцэг л баймаар тийм ялдам энхрий ягаан өнгө хог болоод хэвтэж байхад сэтгэл шимширсэн. Охид минь бүсгүйчүүд минь яах гэж өөрсдийгөө хог новш шиг түвшинд аваачина вэ?
Цэцэг болоод л ургаж байвал зохих тийм л тансаг юм шүү дээ уул нь...

Hotel California-г сонсож байв уу? 
Гоё дуу шүү... 
Гитарын соло нь жинкэн солиоруулж байгаа юм чинь. 
За за ямар хөгжмийг сонсож л чадахаас үгээр илэрхийлж болдог (чадах) биш сонсож байгаагүй бол сонсоорой... 
Highly recommend!!!

💩





Comments

Popular Posts