Зуны нарлаг өдрүүдийг хөгжилтэй өнгөрөөсөн гэдэгт би итгэлтэй байна.

 Та нартайгаа (та нартайгаа ч гэж дээ миний блогийг ерөөсөө 2 хүн л орж уншдаг юм шиг байгаан нэг чааваас би өөрөө, нөгөө хүн Америк улсад суугаа уншигч маань ххэ далимдуулаад хэлхэд маш их баярладаг шүү! :) бас удаж байж бичдэгт уучлаарай ) дахин цахим хуудсаараа мэндчилж байна өө. 

Энэ зун зөндөө адал явдалтай шинэлэг зүйлс зөндөө л боллоо. Хамгийн гоё нь үнээ сааж сурсан ба (хэдийгээр ямарч холбогдолгүй ч гэсэн) Playtime 2015 олон улсын хөгжмийн фестивальд анх удаагаа очиж, зөвхөн дууных нь клипээс юмуу зурагтын нэвтрүүлгээс л олж харж, шүтэн биширч, дурлаж явсан дуучид хамтлагийнхаа амьдаар тоглохыг хажуунаас харж үе тэнгийн олон залуучуудтайгаа нэгэн сайхан үдшийг өнгөрүүлсэн маань байлаа даа. 

Залуу хүн тэгж хааяа нэг хөгжилдөж өвөл намаржингийн хичээл зүтгэлээсээ олсон ядаргаагаа тайлж өөрийгөө шагнаж байх нь зүй ёсны хэрэг биз дээ. 

Гэхдээ одоо сайхан зүүднээсээ сэрж, буцаад завгүй, эрч хүчээр дүүрэн, нойргүй өдөр хоногуудаа угтаж авахдаа бэлдэх хэрэгтэй. Миний хувьд тэр бүхэн онгоцонд 12 цагаар бөгсөө банз болтол сууж, нарлаг монголоос цэг цэг цэгт ирэхээс хамаг зүйл эхэлж байгаа юмдаа. Онгоцонд явахад хүний, бүх хүнийх ийм байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй ч миний лав бүхий л сэтгэл хөдлөл тэр бүгчим газар нэгэн зэрэг давхцана. Эхлээд дотор муухай оригно дараа нь айна, даарна, чичирнэ, нойр хүрнэ, цочино, уур хүрнэ, өлсөнө, цангана, цадна эцсийн эцэст уйдна даа. Олон юм ярьсандаа хүлцэл өчье. :))) Энэ их сэтгэл хөдлөлмйн хажуугаар тархин дотор минь шоргоольжны үүрэн дотор юу болдог яг тийм байгалийн нэгэн сонин үзэгдэл болж өнгөрнө. Үй олон замбараагүй бодлууд.... Мөнгө, Хичээл, ГЭР ГЭР ГЭР

Бэлтгэл хангагдлаа...
Хүн чинь сэтгэлийн амьтан гэдэг биздээ. Тэгвэл хамгийн гол сэтгэл санааны бэлэн байдал. Одоо чи бүхний өөдөөс сөрөн зогсоход бэлхэн POUR SOME LIFE ON ME!!!.  Арми шоргоолжийг ч шүү!!! (За тиймээ тийн би АНТ-МАН үзсэн яаадын).

За За тэгж байгаад уулзы ;)) Гэнэт бичих юмгүй болчлоо :C


Comments

Popular Posts