Нөлөөт толины вант улсад
Та хэзээ нэгэн цагт "Хэрэв миний толинд тусах тусгал надтай огт адилгүй байвал яах вэ?" гэсэн инээдтэй ч гэмээр жигтэй бодол толгойд тань орж ирж байв уу?
Миний анхны уншсан номнуудын нэг бол "Нөлөөт тольны вант улс" хэмээх хүүдийн зохиол байлаа. Ер нь бол миний ээж дүү бид хоёрт зориулж хоёр ном авч ирсэний дүүд оноогдсон нь энэ сонирхолтой, нууцлаг нэртэй ном байлаа л даа. Ээж минь яагаад ч юм надад зориулж "Тристан Изольда хоёр" хэмээх эмгэнэлт хайрын тухай номыг сонгосон байсан. Арай эгч болхоор л тэгсэн байх л даа.
За тэр гол нь биш л дээ."Нөлөөт тольны вант улс" дээр бяцхан охин
санаандгүй гэрийнхээ үүдний толиор дамжин ид шидийн тольны вант улсад тусгалын хамтаар айлчилдаг бөгөөд тэр хотын бүх байшин, хана туурга толиор бүрхэгдсэн байдагаас гадна тэр тольнууд нь бүгдээрээ ямарч туранхай хүнийг тарган цатгалан харагдуулах нөлөөтэй байдаг. Энэ номоор хийсэн хөөрхөн кино байдгийг өнөөдөр олж мэдээд эргэн саналаа л даа.
Яагаад энэ талаар бичих болсноо мартаж орхилоо...
Аан тийм шүү дээ... номны гол утга (эргээд санахад) нь хүүхдүүдэд өөрөө өөрийгөө хааяа ч болов толинд хараад хийсэн үйлдлээ хянаж цэгнэж байх хэрэгтэй, яг л тусгалаа олж харж байгаатай адилаар. Тэгж гэмээнэ чи өөрийгөө илүү сайн танина, мөн чанараа олж харах болно.
Хүн хэзээ ч өөрийгөө танилгүй насан эцэслэдэг гэж үнэн байх. Тэрний л төлөө шаналж, зовлон гэгчийн үрийг тэнд л бид суулгадаг байх. Өөртөө итгэх итгэл, найдварыг бусдаас эрэлхийлдэг нь өөртөө байгаа хүч чадалаа дутуу үнэлдэгийнх, дээрээс нь хаанаас гарч ирсэн юм бүү мэд эцэс төгсгөлгүй шунал бас л өөрийн бололцоог ухаараагүйнх л байж таарна. Эцэст хүмүүс бид аз жаргалгүй байна гэж өөрсдийгөө бодно яагаад гэвэл байгаа зүйлээ олж харахгүй байгаа юм шүү дээ. Хэзээ хажууд байж л байдаг " намайг хараач дээ"гээд шоовдор хүүхэд шиг чамайг хормойдоод салахгүй дагадаг тэр зүйл бол аз жаргал. Тэр тэнд байж л байна. Гагцхүү түүнийг сонсох л хэрэгтэй, түүнд анхаарлаа хандуул... Тэгвэл тэр ургах болно. Цэцэг нь дэлгэрэнэ. Үр жимсээ харамгүй хайрлаж, зөвхөн чамд бус эргэн тойронд чинь хүртэл нөлөөлнө.
Индиана Джонс-ыг үзэж байсан бол, бурханы нэр бол "БИ" гэсэн үг байдаг юм шүү гэдгийг битгий мартаарай. Өөртөө итгэ, сонс тэгээд ямарч эргэлзээгүйгээр урагш алх.
Битгий эргэж хар...
тэнд ухрах зам байхгүй...

Comments
Post a Comment