🤘🏻
Хүн ер өөрийгөө ойлгоолгүй байсаар насыг бардаг гэдэг үнэн байх.
Аль дунд сургуулийн жаахан охин байхдаа л би гайхамшигтай гэгээн хайрыг мөрөөддөг байлаа. Ромео Жульеттагийнх шиг биш, Үнсгэлжингийх шиг ч биш гэхдээ энгийн бөгөөд ариун нөгөө Зөвлөлт холбоот улсын нэг кино байдаг даа хөөрхөн тормолзсон нүдтэй жижигхээн охин, өндөр ухаантай хүү хоёрын тухай.
Нэгэн цагт ээжтэйгээ дүүтэйгээ Тэнгис кино театрийн зүүн талын замаар машинтай явж өнгөрөхдөө би арван жилийн болов уу гэмээр хоёр залуухан шинэхэн хосыг зурвасхан хараад өнгөрч билээ. Тэд биесээ хэрхэн ичэнгүйрсэн хэрнээ хайр дүүрэн харцаар харж байсныг би одоо хүртэл тод санаж байна. Тэр хоёрынх шиг хажуунаас нь зурвасхан харахад л мэдрэгддэг тийм л гэнэн цагаан хайрыг би өөрийнх байгаасай гэж мөрөөддөг.
Гэвч өдгөө 20 гарсан над шиг бүсгүй (өөрийгөө бүсгүй гэж дуудуулах дургүй ч гэсэн хүмүүсийн нүдэнд бол аль хэдийнээ дэлбээлж буй цэцэг болохоор энэ үгийг сонгож бичье) тийм гэнэн хайр дурлалыг мөрөөдөх нь уншигч таньд магадгүй инээдэмтэй аль эсвэл бүр өрөвдөдтэй санагдаж байгаа байх. Нөгөө цагаан хүлэг хөлөглөсөн мөрөөдлийн ханхүү хүлээгчдийг яаж элэглэдэг шигээ намайг бас бүтэшгүй мөрөөдөлөөсөө сэрж үз гэх хүмүүс олон байх байх гэхдээ л би танийг гонсойлгох нь шиг байна. Би тийм хүн биш. Би их тэнэг хүн. Би өөрийн мөрөөдлийн ертөнцөд өөрийн хаант улсад хатан суудаг учраас надад бодит амьдралд хүмүүс ямар байх ёстой гэсэн ерөнхий ойлголт огтхон ч хамаагүй бөгөөд хамааруулах гэж оролдогсод үргэлж урам хугаран буцана.
Та нэг ийм үг байдгийг мэдэхүү?
"If you can fake it you can make it"
Миний одоогоор амьдралдаа баримталдаг зарчим энэ. Та оюундаа юу ч гэж тунгааж болно. Энэ үгийн утга учирийг би болгоохдоо хэрэв та хүсэх юм бол юуг ч хийж чадна. Та ерөнхилөгч болмоор байна уу? Тэгвэл ерөнхилөгч шиг үйлд, аашил, хувцасла, ярь. Та дуучин болмоор байна уу? Дуучин шиг бай. Дуул, бүжиглэ. Ердөө л энэ. Тэнэг байна уу? Мэднэ ээ. Ойлгомжтой байна уу? Тиймээ. Гэвч хүн мэддэг зүйлээ тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй юм. Ялагч ба ялагдагч хоёрын зааг нь хэрэгжүүлэхэд оршдог гэдэг.
Яг одоо би бол ялагдагч. Мөрөөдөөд байсан тэр агуу хайр ямарч хэлбэрээр надад ирж байдаг байж болох. Найз болохыг хүсэж байна, уулзая гэсэн хүсэлтэнд би яагаад ч юм хойрго ханддаг. Магадгүй ганц бие амьдралдаа хэтэрхий дасчихсан ч байж мэднэ. Гэвч тэр гол нь биш гэдгийг бас би мэдэж байгаа. Би айдаг. Тэр хүн миний сэтгэлд том ангал үүсгээд хаяаад явчих вий гэхээс би айдаг. Гэхдээ хамгийн гол нь түүнийг хайрлаж чадахгүй байхаас хамгийх их айдаг. Тиймээ таний харж байгаачлан би өөртөө итгэх итгэлээр хамгийн их дутдаг.
Би өдөр болгон өөрөө өөртөө итгэлтэй хүн гэж итгүүлэхийг хэчээдэг. Би байгаагаараа төгс. Би хэнд ч тохируулж амьдрах албагүй. Би бол дахин давтагдашгүй цор ганц хэлбэлзлэл...
Юу гээч
IF YOU CAN FAKE IT YOU CAN MAKE IT
Би итгэх болсон. Би өөрчлөгдөж байгаагаа өдөр болгон мэдэрдэг. Би өглөө болгон өчигдрийн өөрөөсөө хамаагүй дээр хүн болж сэрэх болсон.
Тийм болохоор би ялагч. Өөрийгөө дийлж байгаа жинхэнэ ялагч.
Баярлалаа. 🕊
Comments
Post a Comment