Амьдралд тавтай морил
Сайн байна уу?
Hola?
Hello?
こんにちは!
안녕!
Bonjour!
За бүгдийнх нь амьдрал, ажил, сургууль сайн гэдэгт эргэлзэхгүй байна өөөө.....
Тэгээд та нар минь аль хэдийнээ цаг зав муутайхан бүтээж, туурьвах улиралдаа толгой өндийх зайгүй дор бүрээ хичээцгээж байгаа байх аа...
Миний хувьд маш их зүйл давхацсан сонирхолтой адал явдалтай зуны гурван сарыг өнгөрөөсний дээр болгоё бүтээе гэсэн бүхний ард нь арай чамай гартал дахин нэг саадтай тулгарах нь тэр ээ. Хүн чинь энэ амьдралаа хүлээсээр байгаад дуусдаг бололтой. Хүн хүссэн зүйлээ хийж түүнийхээ төлөө амьдрах бол аз жаргал гэж би боддог байлаа, тэр бодолдоо үнэнч хэвээр үхнэ. Гэвч бурхан чамд хүссэнийг чинь өгөх тэр өдрийг хүртэл чамд өдөр болгон нөгөөхөө хийх боломж байсныг ойлгох бөгөөд одоо чамд чөлөө зав гарсан хойно түүнийгээ хийх гэхээр үнэхээр хаанаас, юунаас эхлэхээ гэнэт мэдэхээ байчих юм.
Тиймээ би яг ийм л орон зайд өдөр хоногийг аргацааж байна.
Өрөөгөөр дүүрэн уншиж судлах ном судар, дээрээс нь интэнэт гэх хязгааргүй мэдээллийн сан, зам гараад л нийтийн номын сангууд бүх зүйл бэлэн. Хэтэрхий амархан ч юм шиг.
Тэгээд намайг юу арагш нь татаж, юу хойш суулгаад байна вэ?
Юу ч биш.
Хэн ч намайг "Гэртээ ганцаараа зурагт үзээд суу!"эсвэл "Чи юм сурч болохгүй!" гэж албадаагүй. Магадгүй тэгж албадсан бол харин ч би гөжүүдлэж байгаа номнуудаа бүгдийг нь уншиж дуусчихаад дахиад ном олж унших юмсан гэж бодох байсан биз ээ.
Монголын сайхан зүйр цэцэн үг байдагдаа БИЕЭЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС гэж... Би нь биеээ засах, цаашлаад гэрээ засах ээлж ирсэн бололтой. Оюун санааны хувьд ч, ааль зангийн хувьд ч тэр ч байтугай нийгмийн хүрээллийн тал дээр ч тэр.
Түүний дараагаас Монгол улсдаа хувь нэмэрээ оруулах талаар бодох нь зүйтэй болов уу.
Тиймээ би шийдсэн, Шийдсэн хүүхэн нь байнаа.... хха Тэгэхээр олон юм ярилгүй өнөөдрөөс эхлэе....
Биеээ засах төсөл ч гэмээр юмуу юу ч гэмээр юмбэдээ (залуусаа буруугаар ойлговоо.... ) энийг эхлэхийн урьдаар надад сайн төлөвлөгөө, нарийн цагийн хуваарь болон миний дутагдалтай ба сайн талуудын урт жагсаалт хэрэгтэй гэж бодож байна. Түүнээсээ яаж сайн талаа улам тодруулах, дутагдалуудаа хэрхэн эерэг тийш нь хувиргах талаар нарийвчилсан төлөвлөгөө хэрэгтэй болов уу...
За нэн түрүүнд засах шаардлагатай 3 том зүйлээс эхлэе: НОЙР, АЖИЛ ХОЙШЛУУЛАХ, ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАХ.
НОЙР: Би гадаадад сурч ирээд байнгын амралтын төлөвт байх болсон л доо. Тэгээд маш сайн нойртой учраас тогтмол өглөөний 10:00 гээд босдог. Мэдэж байгаа, мэдэж байгаа..... ЯМАР АЙМАААР УНТДИИИЙЙЙЙН БЭЭЭЭ!!!!!!!!! энэ үгийг хангалттай сонссон учраас дахиж хэлэх хэрэггүй!!!!..................... БАЯРЛАЛАА..........................
Мэдээж нойрыг яаж даван туулах вэ?
Нойрыг СЭРЖ барнаа хөө...
Тэгэхээр яах нь уу...
Өнөө орой эртхэн шиг унтаад маргааш эртхэн шиг өөрийгөө үсдэж босгох нь байнаа... За энэнд бол сайн нуусан чанга сэрүүлэг гэхээс нээх нарийн ширийн төлөвлөгөө энэ тэрний шаардлагагүй сайхан бүтэх нь... Дээрээс нь энэ гураваа нэг дор сайжруулчиж байгаазз.....
АЖИЛ ХОЙШ ТАВИХ: Энэ жоохон хэцүүүү..... яагаад гэвэл би ажил хойш тавих маш их дуртай хүн. Бараг мастер дөө.... тэгээд энийг даван туулах аргыг энд бичиж та хэдийг хашраагаад яахав. Үйл явцыг цаг тутамд шуурхай мэдээллэмз...
ЦАГИЙН ХУВААРЬ: Ёоооооооох........ бүр сонсохоос ч залхуу хүрч байх чинь. За угаасаа блогтоо цагийн хуваариа бичнэ гэдэг худлаа. тэгэхээр дээрхийн адилаар өдөр болгон гаргасан хуваариа дагасан эсэх, юу хүндрэл учруулж байсан ч юмуу.. за ер бичмээр, та нартаа хэлмээр санагдсан зүйлсээ тайлагнах болно.
Тэгэхээр STAY TUNED FOLKS!!!!!!!! xxxxxooooo

Comments
Post a Comment