Намар...
Нарлаг Монгол улсад минь налгар намар айлчлан ирж ээ.
Сурагч, оюутнуудын хичээл эхлээд л, ажилын ачаалал ихэссэн завгүй намар.
Хавар саяхан л униар татуулаад л ирж байсан санагдах юм. Гэвч зун дуусчихлаа. Гэхдээ л намар боллоо гэж гуниглах сэтгэл төрөхгүй байна. Учир нь жил жилийн намар надад ямар нэгэн бэлэг бэлдсэн байдаг юм. Яг үнэнийг хэлэхэд зуны улирлаас намар хамаагүй хөгжилтэй шүү дээ. Зунжингаа дайралдаагүй найз нөхөд, ажлын хамт олон, ангийнхныгаа харна. Хэрхэн өөрчлөгдөж вэ гэж шохоорхоно. Бас өөрийгөө яаж өөрчлөгдснөө тэдэнд харуулж гайхуулмаар.
Энэ жилийн намар минь нодлин жилийн дулаахан, сэтгэл хөдөлгөсөн дурсамжуудаар хөглөгдөх шиг хүйтэн салхи нь хүртэл сэтгэлд дотно. Тэнэг сонсогдож магадгүй ч түүнийхээ гарыг атгаад навчис нь хөглөрсөн Улаанбаатарын шаргал гудмаар юу ч бодолгүй алхахсан гэсэндээ намрын жихүүн салхийг мөрөөдөж суулаа.
Бидний хайр жихүүн намраар л цэцэглэсэн. Тэр намар би даархаа мартчихсан. Чиний хайрын харц тийм л хүчтэй байсан. Одоо өөрчлөгдсөн үү гэвэл огтхон ч үгүй ээ. Чи тэр намар шалгалтанд минь надтай хамт бэлдэж, тарах болгонд минь ажлаас авч, хичнээн оройтсон ч хичээл нь эрт тарчихаад байхад л ойрхон кофе шоп-т хүлээгээд сууж байдагсан. Хааяа бүр тухтай нь аргагүй унтаж байна гээч ^^ амаа ангайгаад, эгдүүтэй тэнэгхэн хүүхэд нь шүү. Амруу нь ялаа нисээд орчихвол яана?!!! УБ-ын кофе шопуудыг дуусгасан байх өөө ххи.
Ажлаа тарчихаад чамтай хөтлөлцөөд явах хамгийн сайхан. Тэнгэрийн хаяаруу, нар жаргах зүгрүү алхаад л баймаар, хэрвээ тэгээд алхаад л байвал ахиад чамаас холдохгүй юм шиг. Яг тэр л үед цагийн зүү чамаар л цохидог гэлтэй. Юу ч ярихгүйгээр биесээ ширтэж суугаад 3, 4 цагийг өнгөрөөчихсөн байдаг байж билээ. Ширтээд суух ч гайгүй ээ бас, юу ч ярихгүй мөртлөө шөнөжингөө утасны наана цаанаас зүгээр л амьсгалаа чагнаад сууцгаадаг байсныгаа бодхоор инээд ч хүрэх шиг. Гэхдээ л мэдрэмж нь төгс... Яг л чи хажууд минь суугаа юм шиг...
Тэгээд намар дууссан. Өвөл улам ч халуу шатам байсаан. Би даарснаа санахгүй байна...
Би намарт хайртай... Намар надад хөнгөн гуниг, аз жаргал 2 ямар сайхан хоршдогийг ойлгуулсан шүү дээ...
Comments
Post a Comment