Aesthetically pleasing...
Намар, нар бодол хоёртойгоо намайг яг галзууруулах нь байна.
Бодлын нар мандаа юу гэмээр энэ хэдэн өдөр ажил хичээлээс өөрийн эргэцүүлэх завгүй атал бодлууд минь хөвөрсөөр л... Яг тогтуун тэнгэрийн үүл шиг нэг хэсэг бодол удтал тэндээ суун аажмаар замран арилахыг нь яана. Ихэвчлэн үхлийн тухай бодол ингэж нэг хэсэгтээ сэтгэл санааг бүрхдэг. Намар болхоор яагаад үхэл бодогддог юм бэ? Магадгүй зүгээр л моддын шаргал навчис надад үхлийн сануулдаг байх л даа, учир нь миний тархи түүнээс илүү гүнзгий бодож чадна гэж үү.
Намар ер нь их романтик улирал тиймээ...
Намрын тухай арай олон бичих гээд ч байгаа юм шиг ххи..
Одоо харин өвөл нэгэнт ирж дээ.
Өвлийн улиралд би хайртай байдаг юм.
Өвөл бол амар амгалан учир нь чи цав цагаан цастай шөнөөр амар амгалангаас өөр юуг мэдэрнэ гэж?
Өвөл биднийг ариусгаж шинэхэн хаварт маань шинэ хүнийг бэлддэг юм шиг санагддаг.
Бас хамгийн гайхалтай баяр ёслолууд өвөл л болдог шүү дээ. Тийм болхоор ч тэр юм уу амьдралын гайхалтай дурсамжууд өвөлтэй зайлшгүй холбогддог.
Өвлийн сурагчдын амралтаар дүү бид 2 өвөө эмээ дээрээ очдог байлаа. Тийшээгээ явах хамгийн дуртай. Өвөө эмээгийн хайр халамжинд эрхлэхийг хүсдэггүй хүүхэд байхгүй биз ээ. Гэхдээ гол нь хамаатны баахан жаахан хүүхдүүд хөдөө бид 2-ыг хүлээж байдаг байсан болхоор үе тэнгийн хүүхдүүдтэй үсэрч наадах хамгийн сайхан нь байсан байх л даа. Одоо бодход үлгэр шиг санагддаг.
Цастай холбоотой нэг дурсамжаа ярьж өгье. Магадгүй ганцхан секундын дурсамж байж болох ч миний ой тоонд гэрэл зураг шиг л тод үлдсэн байдаг юм даа. Та нар орой чийдэнгийн гэрэлд цас харж үзсэн үү? Хэрвээ анзаарч байсан бол өдрийн наранд гэхээс илүү орой чийдэнгийн гэрэлд цас яг л түм буман очих эрдэнийн шигтгээнүүд газраар асгасан юм шиг асдагийг лав анзаарч байгаагүй дээ. Би тэр нэгэн орой яг ийм гэдгийг нь анзаарсан юмдаг. Дүү бид 2 ээлжит угаалгаа хийж байлаа, гадаа бараг бидний өвдгөөр татхаар тийм их цас орчихсон байсан санагддаг. Хоолны ширээ яг цонхны наана байрладаг учраас яалт ч үгүй гадаах цас гал тогооны чийдэнгийн бүдэг гэрэлд тод үзэгдэнэ. Гэнэт би уулга алдлаа. Яагаад гэвэл гадаа газраар нэг алмас эрдэнэ тараагаад газар дэлхийг тэр чигт нь хучсан байлаа. Миний догдолсон гэж хачин. Одоо санахгүй байгаа ч тэр үед өвөө, эмээдээрээ гүйж очоод харсан бүхэнээ чангаар хашгичиж тэр 2-ийнхоо толгойг өвтгөсөн байхдаа. Хүүхэд ээ гэж... Түүнээс хойш би хэдий хүртэл юм бүү мэддээ, цасыг очир эрдэнэ гэдэгт итгэсээр л...
Харин хэзээнээс итгэхээ болисоныг та надаас асууж магадгүй. Миний бодлоор цасыг анзаарахаа байсан тэр үеэс тэр ид шид арилсан байх аа.

Comments
Post a Comment