Битгий загна!!!
Яах гэж хайр халамжаа нуугаад байдаг мөртлөө хар муу сэтгэлээ үл нууна вэ?
Мэдэхийн ихээр мэдэж байж эргэлзсэн бодлоо шууд тулгана вэ?
Гадны хүнд гаргадаг тэвчээрээ гэртээ үл гаргана вэ?
Гэр бүл хамгийн нандин эрхэм, тэднийхээ л төлөө ажиллаж амьдарч байна гэх ...
гэртээ ирээд бүх уураа хүүхдүүддээ гаргах.
Тэнэг, мангар, залхуу, заваан, сэтгэлгүй, хуурамч, эцэг эхээ боддоггүй, худалч, энэрэлгүй, арчаагүй,...
Энэ бүх үгийг тэр бяцхан зүрх яаж даадаг гэж бодно вэ?
хичнээн урагдаж, ямар ихээр өөрийгөө зүхэж хараадаг гэж бодож байна?
Таны хүмүүжүүлсэн үлгэрлэсэн тэр толь өөдөөс чинь хараад зогсож байгааг битгий мартаарай!
Яаг тань шиг болох юмсан гээд сэтгэлдээ биширч, хайрлаж явдагийг нь бодоорой!!!
Эцэст нь таны л үгэнд итгэж заасан сургасныг чинь үг үсэггүй дагахыг хичээдэгийг нь санаж хүүхдээ элдэв муухайгаар загнаж, зандрахаасаа өмнө хэсэг хугацаанд тэвчээр гаргаад эвээр тайлбарлаад хэлээд үз.
Хүүхэд гэдэг хөөрхөн амьтан юм шүү дээ.
нэгэн бие хүн юм шүү.
та биднээс огт ялгаагүй өөрийн бодол итгэл үнэмшилтэй байдаг юм.
Хамгийн ихээр гэхдээ ээж, аавдаа итгэдэг юм.
Урам зоригийг нь битгий хугал!
Хайраа битгий нуу!!!

Comments
Post a Comment