Гомджийн...
Яг үнэнээр нь биччихүү?
Битгий загна-ийг би загнуулчаад бичиж байгаан. Ойрын үед сайн охин байхыг маш ихэээр эрмэлзэв ээ. Байнга гэрээ цэвэрлэж, болохгүй байсан бүхнийг засахыг оролдоод л, сайхан хоол хийхийг хичээж, бас эрүүл хүнс зөв амьдралын хэв маягтай гэр бүл болохыг оролдож, санаачлага хэзээ ч гаргаж байгаагүй зүйлс дээрээ шинэ санаа гаргаж, янзалж, хурааж нэг ёсондоо бүрэн шинэчлэл хийхээр сэтгэл шулуудан, ханцуй шамлан ороод байлаа л даа.
Тэгтэл... Нөгөө их урам, зоригийг чинь хэдхээн хөгийн үгс л шалан дээр ар нуруугаар нь тавьдаг юм байна. Хамаг хайр хөрчих шиг болж, зүрх өвдөж байна. Яах гэж ингэж байдийм дээ?
Та хоёр минь уул нь намайг мэддэг шүү дээ. 😞
Охин чинь хичээж л явна.
Хичээлээ чадахаараа л сайн хийсэн, одоо хэдий мөнгө олоод нэмэр болж чадахгүй ч гэсэн өөрөөсөө шалтгаалах, чадах бүхнээрээ нэмэр болъё л гэж бодсон юм.
Хичээл зүтгэлийг минь бодоод жижигхэн алдаан дээр нүдээ аниад өнгөрч болохгүй юм гэжүүдээ?
Би төгс байж чадахгүй шүү дээ...
Хэн ч чадахгүй.
Зүрхийг минь битгий шархлуулаач дээ!
Би илүү сайн хичээнэ.
Жаахан ч гэсэн урам хайрла.
Та хоёрын минь итгэл хамгийн их чухал юм шүү.
Даанч энэ үгсээ өөдөөс чинь харж байгаад хэлж чадахгүйдээ дургүй хүрч байна.
Яагаад гээч яагаад гэвэл итгэдэг, итгэдэггүйг чинь би ялгадаггүй. Хайр халамж чинь загнаснаар чинь мэдрэгддэг гэж бодвол хамгийн том эндүүрэл.
Тэр үгс чинь намайг алдаг. Ямар их сэтгэл гутралыг санаандгүй өгдөг өө та өөрөө мэдэхгүй.
Би хичээнэ ээ!!!
Улам илүү сайн хүн болно.
Та хоёроосоо ч илүү сайн хүн болно. Харин хүүхэддээ би сайн хүн болох замыг арай өөрөөр зааж өгнө. Загнаж зандаралгүйгээр, урам зоригоор тэтгэж заана. Учирлаж ойлгуулж, тэвчиж, уучилж заана.
Хүүхдийг загнаж, зодохгүй сайн хүн болгож хүмүүжүүлж чаддагийг батлана.
Баярлалаа та хоёртоо!!!
Comments
Post a Comment