Хожимдож ирсэн 18 нас

Миний бие өдгөө гэмт хэрэг хийвэл өөрийн хар толгойгоор хариуцлага хүлээж, архи тамхины хэрэглээ хуулиар зөвшөөрөгдцөн тууж яваа дарцаг билээ. Уул шугамандаа хүүхэд төрүүлэх болчихсон хүүхэн, хууль заалтын дагуу бол насанд хүрэгч этгээд (бараг л гэмт хэргийн нэршил юм бишүү)

Том болох яагаад ийм хэцүү юм бэ?
Би хүсэхгүй байна. Гудамжинд таарсан хүнтэй хэдэн үг солилцох гэж түм буман варианттай толгой гашилгасан математикийн бодлого бодох. Хэлэх үгийн үзүүр тушаатай, ухаантны өмнө бас ухаантан болох гэж хичээмээргүй байна. Зүгээр л, би зүгээр л хүүхэд шиг хар буруу юу ч бодолгүйгээр толгойд орсоноо ярьж, хүмүүстэй энгийн сайхан нөхөрлөж, гэгээнээр хайралмаар байна.

Манай ангийн хүүхэд надад нэг удаа "Чиний бүх зүйл чинь тодорхой амар юм бэ" гэж хэлж билээ. Харин энэ үг нь намайг цохиод авах шиг л болсон... Би бүх зүйлийн амархан байхыг хүсээгүй ээ... Ингэж хэлсэн учир нь гэвэл: Зарим хүмүүс бурхан бидий зам мөрийг зурсан гэж итгэдэг шүү дээ тэгвэл миний амьдралын хамгийн том шийдвэрүүдийг ээж аав хоёр минь сонгож ирсэн юм л даа. Ямар мэргэжилтэй хүн болох, ямар сургуульд орох...
НЭГ ТИЙМ ХҮМҮҮС БАЙХЫМАА... Хэн ч яаж, юу ч гэж хориглосон хамаагүй өөрийнхөөрөө шийдвэрлэж чаддаг. Мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж чаддаг, түүнийхээ төлөө бүхнийг туулаад, эцэст нь ард гарч чаддаг. БҮҮҮҮҮР НЭГ ТӨРЦӨН.

Тэр үед толгойд маань маш олон бодол байлаа... Яг үнэндээ 16 нас бол яагаа ч үгүй нас юм билээ... Одоогийн 12 жилтэй болсонд нь би баярлаж байгаа. 18 насанд ядаж л юунд дур сонирхолтойгоо мэдэж авч байгаа юм.
Би ч бас тэгээд хулчгар амьтан байж...Аав ээжийнхээ үглэхээс залхсандаа "Сургуульд сурах хэрэгтэй ч юмуу" гэж хүртэл бодож байж билээ. Тэнэг байгаа биз. Эцэг эхчүүд хэрэв уншиж байвал та хүүхэддээ хичээлээ хий гэж хий үглэж, зодож зандарч байхаар "Яагаад " хийх ёстойг нь ойлгуулж хэлж өгч байгаарай.
Надад оногдож ирсэн ажлыг давгүй туулаад ард нь гардаг ч, аавын хэлдгээр "хуураад" өөрөөр хэлбэл хүний төлөө хийгээд дуусгах нь олон байсансан. Харин одоо бодохнээ хэрэв би тэр бүх ажлуудыг хийхдээ надад сургууль болно гэж бодож хийж байсан бол их туршлага хуримтлуулж, илүү ухаан суух байждээ гэж боддог юм. Хүнд аливааг суралцаж, гүйцэтгэж, хэцүү хүнд гэсэн болгоныхоо ард нь гарахад "хандлага" маш чухал болохыг би ойлгож авсан. Чин сэтгэлийн гүнээс хийж байгаадаа хамаг ухаан, чадалаа зориулж чадах юм бол тэр чинь л чиний ялалт бас ололт.

Хүүхдийн хүмүүжил яахын аргагүй гэр бүлийн уур амьсгалаас маш их шалтгаалдаг юм шүү... За за энэ бол бүүр тусад нь ярих асуудал....





Comments

Popular Posts