Өрөөний хамтрагч
Тэгхээр гадаадад амьдарч, ажилладаг, суралцдаг хүмүүс энэ зовлонг надаар хэлүүлэлтгүй мэддэг ээ. Өрөө хамтран түрээслэгч....
Би амьдралдаа хэзээ ч ээж аавын өврөөс гарч үзээгүй нялх нялзрай амьтан энэ улсад том зориг гарган, ганцхан удаа зүс харж, хэд гурван и-мэйл солилцсон үеийн охинтой хамт нэг өрөөнд амьдрахаар ирсэн юм л даа. Тэр охин надаас 2-оор эгч байлаа. Дээрээс нь бараг 3 жил энд байгаад үзчихсэн, эндхийн амьдралыг мэддэг байлаа л даа. Тиймдээ ч ээж аав минь түүнийг надад түшиг тулгуур болж чадна гэдэгт эргэлзээгүй. Би гэж тэр үед нээх л том амьтан, очоод л бүхний аргыг өөрөө олчихно хэний ч туслалцаа надад хэрэг болохгүй гэсэн тэнэг бодолдоо бат итгэчихсэн явлаа даа.
За тэгээд киноноос л үзэж хардаг өндөр шилэн барилгууд, метро, шар хар түмэн хүн холхисон завгүй гудамж, талбайнууд, бас нөгөөтэйгүүр хэзээ ч харахгүй байх гэж бодсон замбараагүйтэл ноёрхсон замын хөдөлгөөн, нийтийн тээвэр. Ер нь л уйдах, ганцаардах завгүй юм шиг мөртлөө хамгийн их ганцаадаж, уйтгарыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн 3 сарын амьдрал минь эхэлсэн.
Транзит нислэгтэй байсан тул ээж дүү хоёр минь намайг Инчоны онгоцны буудал хүртэл гаргаж өгөөд, нэг сайхан сэтгэлтэй эгчид намайг захиж үлдээв. Тэр хүн буцаад монгол явж байсанд нь би жигтэйхэн их атаархаж билээ. Намайг хоол, банана, кофегоор дайлаад хаалганд маань хүртэл хүргэж өгсөн юм. Миний монголын ард түмэн ийм л сайхан сэтгэлтэйдээ гэж би дотроо тэр хүнд баярлаж бас бахархаж байсан юм.
Онгоцондоо суулаа. Тэгтэл Солонгос эх орон шиг минь санагдаж одоо л би далайн чанадад, дэлхийн нөгөө талд элэг нэгтэнбитгий хэл ижил зүстэн ч ховор алс холын нутгийг зүглэн нисэх гэж байгаагаа гэнэт л ойлгож ихэр татан уйлмаар санагдавч бас ч гэж ичихтэйгээ байсан учир онгоц хөөрөн хөөртөл сэтгэл минь Ази тивдээ хоргодов.
За тэгээд олон цагийн тэсвэрлэшгүй уйтгартай нислэг арай гэж нэг юм дуусаад амьдрарч, сурах хотдоо ирлээдээ. Метрогоор их л удаан явж бас дунд нь нэг чиглэлээ сольж, буугаад алдарт автобусанд нь суугаад гэрлүүгээн явлаа. Шөнө байсныг ч хэлэх үү, том гүүрэндээгүүр явсаныг ч хэлэх үү нэг хэсэгтээ л уйтгар гуниг минь мартагдаж, бүр сониуч зангийг минь төрүүлж, гайхлыг минь барав.
Хүн төрөлхтөн харилцаа холбоогүйгээр бол аль 70000 жилийн өмнө устаж үгүй болох байсан. Гэвч ганцаардал хүнийг ямар сохор болгодог, нийгмээс тусгаар үл үзэгдэх торонд хашчихдагийг би даанч мэдээгүй байждээ. Гэрээ жигтэйхэн их саналаа... Ачаагаа задалтал хувцаснуудаас минь монгол минь үнэртээд болдоггүй. Хүний хажууд уйлалтай нь биш, хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд нэг сайн уйлж авна. Гэрийнхэнлүүгээ ярих тоолонд хоолой зангираад хэцүү байдаг байсан ч тэсэж, харин ч нэг нулимсаа аав ээждээ харуулаагүй шүү.
Тэр цагаас хойш би олон ч өрөөний хамтрагчтай байж үзсэн дээ. Хүнтэй хамт амьдарч, хүний арга эвийг олох их хэцүү. Аргагүй шүү дээ.. Огт танихгүй хүн орж ирээд л "За сайн уу?" гээд л хажууд ороо засаад утаж байгаа юм чинь. Хоол унд, өрөө, гэрийн цэвэрлэгээ,хөлс төлбөр гээд л тохиролцох зүйл мундахгүй их. Хамгийн том ойлголцох ёстой асуудал харин сэтгэл санаа байдаг юм байна. Хүнд юу ч тохиолдож болно. Зарим нь түүнийгээ хуваалцахнэг нь байхад нууцлахыг илүүд үздэг нь ч бас байна.
Хамгийн хэцүү төрлийн хүн бол дуу муутай хүн. ЭЭЭэээ бурхан минь... Юу болсон яасан нь мэдэгдэхгүй, уурлаад байна уу гэхээр зүгээр, зүгээр юмуу гэхээр үгүй... Ийм хүнтэй амьдрахад юу болж дуусдаг гээч. Зүгээр л ёстой нөгөө амьд үхдэл. Өрөөнд 2 сүнс шиг юм бие биенийгээ огт байхгүй юм шиг аашилна. Уул нь муухай л даа... Хүн дургүй байхад нь хэлийг нь сугалчих гээд шалгаагаад байх дэмий биздээ.... Гэвч хүн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гадагшлуулах нь оюун санаанд агаар салхи шиг том хэрэгцээ байгаад байдаг. Ганцаараа бол бас өөр байх гээд байх шиг... Хүн гэж учир нь олдохгүй амьтан юмаа.
Одоо надад ерөөсөө 3 зам байна.
1. Энэ чигээрээ явсаар байгаад нутаг буцталаа тэсэх.
2. ТҮС ТАС түмпэн шанага.....
3. Дахиад нэг найзлах оролдлого хийх.... (оролдлого №12345789........)
Хамт ганцаардана гэдэг үгний утгыг ойлгож авмой.

Comments
Post a Comment