Ээж....

Ээж гэдэг бурханы элч, сахиусан тэнгэр гэлтэй.
Аз жаргал, гуниг ганцаардалд сэтгэлд хамгийн ойр байдаг хүн яах аргагүй бидний ээж юмдаа... Яагаад ч юм өвдөөд хэвтэж байхад ээж л ирээд толгойг минь илж, духан дээр үнсээд "Миний охин одоо зүгээрээ..." гээд хэлэхэд л халуун буурч, толгойны өвчин арилж, нөгөө хэцүү өвдөлтүүд ээжээс минь айгаад сүүлээ хавчаад, өсгийгөө гялалзуулаад газрын гаваар орчихов уу гэлтэй алга болно. Ингээд бодхоор муу муухайгаас биднийг эгнэгт хамгаалах сахиус мөнөөсөө мөн юм.

Би их тэнэг байлаа...  Хэзээнээс л манай дүү бид хоёр нэгэн хүн шиг амь, санаа нэгтэй байдаг байлаа л даа... Ээж аав хоёртоо их гомдоллодог... Юу гэхэв ээ гэхээр "ойлгохгүй байна" гэж байгаан... Америк кино л дуурайж байгаа нь тэр байждээ гэж одоо бодох юм. Тэднийхээ хайрыг мэддэггүй л байж.
Өсвөр насны хүүхдүүддээ хэлэхэд, та нар минь ээж аавыгаа ямар ч алдаа хийсэн, чамайг юу ч гэж хэлж, зодож гомдоосон хайрлаарай. Гэхдээ би гэр бүлийн хүчирхийллийг хэлээгүй юм шүү... Тэд минь бидний ААВ, ЭЭЖ нар минь гэдгийг л санаж байгаарай, шүтэж мөргөж тэдэндээ залбирч амьдрах юм бол ер нь муу явах хэн ч байхгүй гэж л бодогддог. Ямар ч бурхан шүтээнээс илүүтэйгээр Эх орон, ижий аав хоёрыг л шүтэж явъя гэж сэтгэлийн хоймортоо залдаг юм.

Нөгөөтэйгүүр ээж аав нар маань хүүдээ, охиндоо өөрийнх нь төлөө гээд хэлж байгаа сургаалиа загнаж, зандралгүйгээр, эвээр тайлбарлаж хэлээрэй. Аливааг дагуулж зааг өгч байгаарай. Хүүхдүүдийнхээ хажууд бие биенээ үнсэж, тэврэхээс, хайрлахаас битгий айгаарай. Өдөр болгон биендээ "Хайртай" гэдгээ хэлж байгаарай. Хамгийн гол нь хүүхдийн үгийг тоож, хүүхдээ битгий голж байгаарай гэж хэлмээр байдаг юм. Тэд чинь тусдаа нэг хүн, бүхэл бүтэн ертөнц, хэзээ ч давтагдашгүй бас үргэлж шинэчлэгддэг бодьгал, оюун ухаан юм шүү.

 Би өөрөө гэр бүлээ зохиохоороо хэрэгжүүлнэ гэж бодож явдаг зүйл их бий. Товчхон хэлбэл "Хайрын төсөл". Манайхан хэрвээ гэр бүлийн радиог сонсдог бол миний юу ярьж байгааг сайн мэдэх байхаа. Би бол шууд сонсож одоохондоо чадахгүй ч гэсэн давталтын дугааруудыг "Хайрын төсөл"-ийн SOUNDCLOUD-аас байнга сонсдог. Хэрвээ та сонирхож байвал бас сонсоод үзэж болно шүү. Энд линкийг нь үлдээлээ>>>>>>>>

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>https://soundcloud.com/hairiintusul<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<

За тэгээд ээжийгээ нээх муухайгаар гомдоож байсан 2 тохиолдлыг би маш тод санадаг юм. Мэдээж зөвхөн сайн санаж буй нь л энэ хоёр. Түүнээс өөрийн ч мэдэлгүй гомдоосон нь зөндөө л байгаа бизээ.
 Нэг нь: Үгэнд нь орохгүй зөрүүдлээд өөдөөс нь хэлээ гаргасан юм. Би тэр үед 7 юмуу 8-р ангид байсан байх. Хамгийн муухай нь юу гэхээр ээж тэр үед гэрийн утсаар хүнтэй юм ярьж байгаад намайг нэг зүйл хий гэсэн юм би яг тэр үед нь зурагтаар хүүхэлдэйн кино үзээд л сууж байсан шиг санагддаг юм. Тэгээд ээж намайг яаж ч чадахгүй болхоор нь тэгж даварч байхгүй юу... Дараа нь ч ёстой таван салаа боов амсаж, турсгаа хуулуулсан даа. Ээжийг тэгж их уурлахыг тэр үед л анх удаа харсан юм.

2 дахь нь: Ээж аав хоёр маань гадаад явахаар визаны аппликейшн бөглөж байлаа. Нөгөөх нь гадаадаар... Ээж хөөрхий минь сүрхий мундаг хэлтэй охиныхоо туслалцааг мэдээж харалгүй яахав, тэгсэн нөгөөх нь олон юм асуулаа гэж адайр аашилж байгаа юм. Миний ээж надад их л гомдож, бүр нулимс дуслуулж байсан. Би гэж тэнэг, нээх сүрхйи амьтан юу ч гэж тэгж хэдэрлэсэн юм бүү мэд. Амьхандаа мэдэхгүйгээр нь ялгаж байгаа ухаан нь тэр юмуу чааваас тийм л мундаг байсан юм бол шүүрч аваад өөрөө хийчихгүй нь ч яасан юм. Их л тэнэг байсныгаа бодох тусам ухаарч дахиж л тийм муухай зан гаргахгүй юм шүү гэж боддог. Түүнээс хойш харин би ээжийгээ гомдоохгүйг их хичээх болсондоо.


Ер нь уурын мунхагаар хүнтэй сөргөөцөлдөх, хэлэх хэлэхгүй үгээр доромлох энэ бүхэн бол тэнэг хүний л зан юм билээ. Ямар ч байдалд хүнтэй зөвөөр, эвээр харьцах нь хамгийн ухаалаг бөгөөд хамгийн шийдэл, ойлголцолд дөхөм алхам юм байна лээ шүү.

Уурыг ялан дийлэх их тэсвэр тэвчэрийг уншигч таньд ерөөе!!!

Та гэр бүлдээ, найз нөхөддөө, ажлын хамт олондоо бас энэ уриалгыг хэрэгжүүлээрэй гэж хүсэх байна.

Хайртай ижий тань урт наслаж, удаан жаргалтай байх болтугай.

Миний блогийг уншсан таньд маш их баярлалаа.   (^,________,^)

Хүндэтгэсэн УЛААН МАЛГАЙТ....

Comments

Popular Posts