Карма

Айдаа хүн гэдэг зовлон даадаг жаргал даадаггүй ээ гэдэг үнэн юм.
Илжиг модон хударгандаа гэгчээр заавал жижиг ч болов гуниг амсаж байж хичнээн аз жаргалтайгаа мэдэрдэг нь жам мэт ээ...
Ингэлээ л дээ ...
Би уул нь өчигдөр удаан уулзаагүй найзтайгаа уулзана гэж тохирсон юм. Та нар намайг хэн болохыг мэдэхгүй учраас та нарт л гэж хэлэлхэд над шиг муриа хүнтэй уулзах цаг товлосон бол араас нь заавал утасдах ёстой байдаг юм. Энэ бол миний гэм биш зан. Хэтэрхий залхуу болохоор таг жиг болчих юм бол тэгээд би гэдэг хүн гэртээ гэдсээ илээд зурагтаа үзээд хэдэн ч хоногоор хамаагүй хэвтэж чадах л хүн. Энэ бол миний компорт зөүнэ тийм учраас надад хэзээ ч цаг үрсэн сэтгэгдэл төрөхгүй гэдэгт итгэ.
Тэгтэл орой 8н цагийн үед найз маань залгадаг юм байна. Дуу нь нилээн урам хугарсан дуулдана... Би ч зангаараа өөрийгөө өмөөрч гаралгүй л яахав. Гэтэл тэр маань уйлчихдаг юм байна... Би үнэндээ юу болоод байгааг огтхон ч ойлгоогүйн дээр маш их гайхав. Тэр уулзалт цуцлагдсаны төлөө тийм ч их уйлаад эсвэл гомдоллоод байдаг хүүхэд биш юмсан... (Энд өөрийгөө өмөөрөх нэг зүйл хэлэхэд бидний үерхэл ийм л байж ирсэн. Хэн нь ч хэлсэн амандаа ховорхон хүрнэ бас тийм гэдэгтээ ч дасан зохицсон хүмүүс. Магадгүй энэ байдал бидний үерхэлийн үнэ цэнийг тодорхойлж байх шиг)
Би энэ байдалдаа дургүй ээ... Мөн засаж залруулна гэдгээ амлаж байна. Блог уншигч та нарынхаа өмнө тангаргалая.

Буцаад түүхрүүгээ оръё. Тэгээд манай хүн надруу яриад утсаа тасаллаа... Би юу ч дугарч чадсангүй... хий дэмий л Утсаа аваач мурисанд уучлаарай маягийн юм бичээд мэссжээр явууллаа. Тэгтэл би бодсоноосоо маш том гэм хийсэн байж. Та нар итгэхгүй байх гэхдээ би найзынхаа төрсөн өдрийг нь мартаад зогсоогүй уулзая гэхэд нь мурисан болж таарлаа... Одоо л уйлсан шалтгааныг нь ойлголоо.... ЭЭЭЭЭ БУРХАН МИНЬ өөрийгөө хараах муу үг олдодгүй ээ. Ямар нүүрээрээ уулзаж уучлал гуйхаа ойлгохгүй байна. Хамгийн аймар нь би нүүрномоо ухаж суухдаа халит тийм нотификэйшн олж харсан болж таарав. Яагаад анхаарч хараагүйгээ ойлгох зүйл үнэхээр алга. Би ч муу хүн юм даа.... :((

Харин өнөөдөр би найзууддаа хаягдав... Бараг жилийн турш уулзаагүй найз маань надтай уулзахаас цааргалсанаас гадна өөр нэг найзтай минь хамт гадуур явсан байгаа юм. Хамгийн гомдмоор нь намайг гэртээ ажилгүй завтай байгааг мэдсээр байж надруу ярья гэж ч бодоогүй байгаа юмдаа.

КАРМА ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ.

Би нөхөрлөлдөө угаас сэтгэл дундуур явдагаа энд нуулгүй бичлээ. Тэртээ тэргүй та нар намайг хэн гэдгийг мэдэхгүй, бас энэ үнэн учраас хэн нэгэн хэзээ нэгэн цагт намайг олж мэдсэн ч би ичихгүй ээ...  Үнэн юм үнэнээрээ сайхан. Энэ байдалд би ч бас буруутай гэдгээ хэлэх нь зүйтэй бизээ... Аливаа харилцаанд дан хэн нэгний буруу эсвэл зөв гэж огт байдаггүй билээ...

Comments

Popular Posts