Зэээ өнөөдөр хайр бид хоёрын үерхэж эхлээд яг нэг ой хүрдгийн өмнөх өдөр. Битүүний өдөр ххи. 

Гэвч бид 2 анхныхаа ойгоороо хамтдаа байж чадахааргүй болчихсөө... Гэхдээ би үүнд гуниглах ч юмуу, уурлах ч юмуу, нэг үгээр хэлбэл харамсахгүй байгаа л даа учир нь бид жилийн 365 хоногийн бараг 364 аравны 5-д нь хамтдаа байж 7, 13, 222 дахь өдрүүдээ хамтдаа тэмдэглэсэн ^^ Хэний ч тоодоггүй энэ 5-д хуваагддаггүй өдрүүдэд л үерхлийн маань хамгийн сайхан, адал явдал, инээд, гуниг, дусал нулимсаар дүүрэн дурсамжууд маань урсан өнгөрч. Яг л чиний минь хэлсэн шиг бидний өдөр болгон л хосуудын онцолж тэмдэглээд байдаг Валеньтины баяр байдгийг ухаарсаан \(^3^)/ Хайрт минь чамдаа ойн баярын мэндийг чин зүрхнээсээ дэвшүүлмээр байна <3 . Чи минь миний блогийг уншихгүй гэж надад амласан ххи. Би чамаасаа муу юм санаж блогоо нуугаагүй шүү. Яг үнэндээ зүгээр л ичсэн хэрэг. Миний тэнэг тэнэг бодлуудыг унших нь дээ гэж санаа зовсон... Тэнэг юм... Намайг тэнэг гэдгийг чи минь аль хэдийнээ мэднэ шүү дээ. Тэгсэн мөртлөө л намайг тэр чигээр нь хайрладаг. Чи минь ч бас тэнэгхэн юм уу?

Чи минь үнэхээр романтик шүү... 
Хайрын үгстэй захиаг нь хүлээж аваад зүрх ямар их аз жаргалаар дүүрсэн гээч. Одоо ч бичсэн захиа нь биенд минь явна. 
o(>ω<)o 

авьяастай золиг
(๑˃ᴗ˂)ﻭ
захиаг нь уншиж эхлээд л уйлчихсан. Нүдээ хавдтал уйлсныг яана... Чамайг өмнөхөөсөө ч илүү санаж энгэрт нь наалдаад эрхэлмээр байсан. Би хэзээ ч ийм эрх байгаагүй шүү... Чиний хайранд нялхарч гүйцэх нь байна... (⌒ω⌒) 

Чамдаа маш их баярлалаа хайрт минь <3

Comments

Popular Posts