How u doin?
Сүүлийн
хэдэн хоног блогоо хөтлөөгүйдээ хүлцэл өчье. Пээээ 20 хоног өнгөрсөн байна шүү
дээ.
Өнгөрсөн
амралтын өдрүүдээр бага зэрэг эргэн дурсахуй болов ххи. Би 2006 оноос хойш
алдаг оног өдрийн тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ 12 жилийн хугацаанд дандаа л нэг
тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичдэггүй байв учир нь миний дэвтэр маш том хар
дэвтэр байдаг юм л даа. Авч явахад их тээртэй. Тийм болхоор бичмээр санагдах
үед бодлоо буулгаж болохооор юу л байна түүн дээрээ биччихдэг байв. Заримдаа
хэрэг гаргаад жижиг өврийн ч юмуу эсвэл цүнхэнд багтхаар эвтэйхэн жижиг дэвтэр
авдаг ч 2, 3 хоног хөтлөөд л буцаад том дэвтрээ барьж авна. Бага зэрэг OCD-тэй
байсан юм шиг байгаа юм. Тэр том харыгаа дуусгамаар санагддаг байсан. Гэрээс
хол амралт зугаалга, аялал, сурахаар гадаад орныг зорихдоо ялангуяа тэмдэглэлээ
мартахгүй ээ. Гуниж ганихарсан, нутагаа санасан, нэгийг бодож, нөгөөг ухаарах
тэр л үеүүдэд хамтдаа байсан намайг нүгэлт бодлууд алдаа оноотой минь хүлээж
авсан хань нөхөр минь юм шүү дээ. Хүн унших юм бол би гэдэг хүн өнгөрөө.
Заримдаа өөрөөсөө ч нуусан нууцууд маань тэр дэвтэрт явж л байдаг. Гэхдээ
тэгээд дундуур нь бас нэг дэвтэр аваад Том харыгаа дуусгаагүй л явна. Хэдхэн хуудас үлдсэн.
Бүхэл
бүтэн цогцолбор нуршсаны шалтгаан бол тэрхүү тэмлэглэлүүдээ сөхөж хараад нэг
зүйл олж нээсэн гэдгээ та нартаа дуулгах гэсэн хэрэг.
Би
цаасан дээр илүү бичдэг юм байна!!!! XD
Их
сүрхий бичсэн бичвэрүүд зөндөө байдаг шүү. Би блогоо тийм ч сайн бичвэрүүдтэй
гэж боддоггүй ээ. Та нар ч санал нийлэх биз. Зүгээр л бодлууд маань хөвөрч
байдаг болхоор хүнд хэрэгтэй зүйл ховорхон байдаг юм билээ ххи. Гэсэн хэдий ч
бас хамгийн сайн бичвэрүүд маань блогт биш дэвтэр дээр минь байна. Магадгүй би
дахиад дэвтэр дээрээ бичиж эхлэх хэрэгтэй гэж бодогдлоо. Гараараа бичиж байгаа
зүйл гэдэг шал өөр шүү дээ, надад бол нэг төрлийн амралт, зэн болоод байдаг юм.
Тиймдээ ч арай тулхтай бодлууд буудаг юм болов уу?
За
энэ нь гэхдээ би блогоо хааж байгаа гэсэн үг огтхон ч биш бөгөөд арай өөр
хэлбэрээр миний хачин бодлууд та нарт хүрч тун болзошгүй гэдгийг хэлэх гэсэн
юм.
Баярлалаа.
Улаан Малгайтаас...
Comments
Post a Comment