Лонлинэсс
Би Лондон хотод хичнээн ганцаарддаг байснаа нэхэн саналаа. Яг л Улаанбаатрын өнөөдрийн тэнгэр шиг ийм бүрхэг. Хэдийгээр +5 градус ч гэлээ цаанаасаа л жихүүдэс гунихрал төрүүлэм саарал өдрүүд. "Лондон хотоос уйдвал амьдралаасаа уйдсантай адил" гэх хачирхалтай үг Лондончуудын дунд яригддаг тухай хамт ажилладаг залуугаас сонсоод ам ангайж билээ. Учир нь тэр үед миний мэддэг байсан Лондон хот бол чийгтэй харанхуй, хүйтэн хөндий завгүй хуурамч инээмсэглэлээр нүүрээ будацгаасан хүмүүсээр дүүрэн тийм л хот байлаа. Энд хөгжилгэйн үнэр ч алга байлаа. Хүмүүс нь бүгдээрээ л хаашаа ч юм яарч байнга урсаж байдаг нэг бодлын эрч хүчтэй завгүй аз жаргалтай хүмүүс ч юм шиг нөгөө бодлын бүгд нэгэн хананы адилхан хэвэнд цутгасан блоккнууд. Ихэнхдээ надад эдний учир утгагүй завгүй амьдрал, оройны шоудалт, нээлтэй бэлгийн амьдралууд, англи аксент (өө бурхан өршөөг тэдний ямбатай энэ аялга намайг ямар их залхаадаг байсан гээч), өсвөр насны залуучуудынх нь факд ап амьдрал. Тэдний амьдралыг би тэр чигээр нь мэдэхгүй л дээ. Гэхдээ л баларчихсан юм шиг санагддаг байсымаа. Би л өөрөөсөө залхсан байсан байх л даа.
Одоо бодоход Лондонгийн ганцаардал л миний ой тоонд тод үлдэж. кк Гэхдээ энэ ганцаардал гуниг төрүүлэхгүй байгаа нь хачирхалтай. Тэнд сайхан хөгжилдсөн дурсамж санаад өгөе гэсэн ч санагдахүй байх юм. Харамсалтай юу гэж үү? Үгүй ээ, Надад бол сайхан ч бай муухай ч бай нэг ч гэсэн санан дурсах зүйл үлдсэнд би талархаж байна.
Ганцаардалд сургасан Лондон хотод би талархнам. Чамаас хойш хааяахан ганцаардаж кофе шимж суух атаархмаар амттай болчихсон шүү ;d

Comments
Post a Comment