Зовох эрхийг надад өгөөч
Заримдаа бид тэр нэг хөөрхөн, хангалуун охиныг хараад 'энэ одоо үхсэнээ зовдог байнаа' ч юм уу эсвэл 'түүний зовлон миний эсвэл бусдынхтай харьцуулахад юу юм бэ' гэдэг бодол төрж байсан л байх. Эсвэл чи хэн нэгэнд өөрийнхөө санааг зовоож сэтгэл гундуухан явдаг зүйлээ хэлээд хариу үйлдэлийг нь хараад ичиж байсан тохиолдол байдаг л биз дээ?
Яагаад чиний зовлон бусад хүмүүсийнхтэй жишигдэх ёстой билээ? Чамд зовох гомдоллох эрх байхгүй юм гэж үү? Чи л бүгдийг нь тэвчээд нулимсаа арчаад инээх ёстой юм уу? Яагаад сул дорой байх эрхгүй байгаа юм бэ? Яагаад хайрлуулах, аргадуулах, тэврүүлээд нулимсаа арчуулах эрхгүй гэж? Үхээд өгвөл энэ хүмүүс намайг бүтэн хайрлаагүй дээ, миний үгийг тоогоод ганц удаа ч болсон сонсчоогүйдээ үхтлээ харамсаасай гэж хүртэл боддогийг нь яана. Надад зүгээр л тэдний номер нэг байх туйлын өндөр шаардлага дандаа байх юм. Гэхдээ хэний ч номер 1 байсангүй. Яг үнэндээ үхээд өгсөн ч хэн миний хойноос гашуудах бол хармаар. Яах ч гэж байгаан. Росс шиг хуурамчаар үхээд үзхиймсан.
Надад төрдөг сэтгэгдлээ үнэнээр нь бичихээр шийдлээ. Ухаан орсоноосоо хойш л би нэг л зүйлд гомдсон өөрийгөө өрөвдүүлж хөөрхийлүүлэх гэж хичээсэн хүүхэд байснаа санаж байна. Яах гэж? Одоо бодоход тэдний хувьд дуртай хүн (favorite) нь байхыг хамгийн их хичээж хөөцөлддөг байж л дээ. Гэхдээ буруу аргаар. Би тэр хүмүүст тааруулж хэрхэн авирлах, ярих, үйлдэхээ өөрчилдөг байсан байх юм. Энэ арга эхэндээ бүтдэг. Харин хэд хоног эсвэл сарын дараа жинхэнэ би багаа хуулаад гараад ирнэ. Тэр үед би өөрөө өөрийгөө байдалд оруулж бантаж эхэлдэг. Яагаад гэж үү? Яагаад гэвэл би өөрөөрөө байхдаа таатай байдаггүйгээс гадна тэр хүний хүссэн хүн нь байж чадахгүй байгаадаа гутардаг юмуудаа. Эцсийн эцэст энэ бүхний зорилго нь хүн болгонд төгс харагдах. Гэтэл би чинь хүн шүүдээ. Магадгүй гэр бүлийн хүмүүжлээс хамаараад ийм бодолтой болсон байх л даа.
За тэр ч яахав аз болоход одоо өөртөө тийм тэнэг дарамт үзүүлэхээ болисондоо баяртай байна. Өөртөө зовохыг зөвшөөрөөрэй! Мэдрэмжээ нуулгүй илэрхийл. Яршиг л байна. Ххи заазаа энгээд дуусгая даа. Та нарт жаал эрхэлчихлээ. (^3^) ~ <3
За тэр ч яахав аз болоход одоо өөртөө тийм тэнэг дарамт үзүүлэхээ болисондоо баяртай байна. Өөртөө зовохыг зөвшөөрөөрэй! Мэдрэмжээ нуулгүй илэрхийл. Яршиг л байна. Ххи заазаа энгээд дуусгая даа. Та нарт жаал эрхэлчихлээ. (^3^) ~ <3
Comments
Post a Comment