2019 оноо дүгнэхүй

Саяхан л сүр дуулиантай эхэлж байсан 2019 он маань сарын дараа л дуусах гэж байгаад нэг л итгэж өгөхгүй юм. Байгууллагын маань шинэ жилийн баяр ойртсоныг сонсоод 2 чихэндээ итгэсэнгүй. Аль хэдийнээ юу???? Энэ арваны хамгийн сүүлчийн жил эхлэх гэж байна шүү дээ.

2019 он миний хувьд сүүлийн 3 жилийн дунджаар хамгийн их өөртөө анхаарсан жил юм шиг. Сайндаа ч биш л дээ, анхаарч залруулахгүй бол болохгүй тийм нөхцөлд унасан хэрэг. Хүн нийгмийн харилцаанд ороод ирэхээрээ өөрийгөө ч бас танин мэдэж байдгийн жишгээр би зүгээр л өөрийгөө таниж авч байсан хэрэг биз ээ. Ингээд энэ жилийн ухаарсан зүйлсээ доор жагсааж бичлээ:
  • Хайр дурлалд би ямаршуухан хандлагатай хүн байх ёстойг цэвэр эцэг эхийн жишээнээс харсан би гэж хүн хэдий өөрөө үл хүсэвч харын сэтгэлд эзэмдүүлж түүнийг зовоосон удаа олон тохиолдсон. Тийм үед хэрхэн зовж шаналдагийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм билээ. Өөрийгөө ч ойлгохоо болино, сүүлдээ ганц л дүгнэлтэнд хүрнэ "Би яг солиорчихож!". Хар гэдэг бол хараал үгээр илэрхийлэе гэвэл энэ л байна. Гэхдээ хүсэх л юм бол хүнд даваал гарч чадахгүй мэдрэмж гэж байхгүй. Би дахиад түүнийг зовоохыг хүсээгүй. Сэтгэлээ хатамжилж, элдвийн тэнэг бодол зөвхөн миний л толгой дотор явдагийг ойлгосон болхоор зүгээр л дахиж хардахгүй гэж сонгосон. That is it.
  • Сэтгэл хөдлөлөө одоо л удирдаж сурахгүй бол болохгүй юм шиг санагдсан. 
  • Жилийн эхээр ажил мэргэжлийн хувьд бас л том эргэлт гарах дөхсөн. Forex гэж зүйлтэй танилцаж, шуналтсаны гайгаар их хэмжээний мөнгө алдсан. Бас л сэтгэл зүй. Үүнтэй давхцаад ажилын ачааллаас шантарч гарах орох дээрээ тулсан юм байна ххи. Гэхдээ чөлөө аваад буцаад ороод ирсэн. 
  • Ойрхон ч гэсэн өмнө нь явж үзээгүй байсан улсруугаа явчихаад ирсэн. Бас л олон асуудлуудтай тулгарч өөрийгөө бага ч болов дахин нээсэн аялал байсан даа. 
  • Нилээн удаан хугацааны туршид өгч байсан шалгалтынхаа ард нь гарсан юм байна. Энэ шалгалтыг аав ээж 2т л хийж өгч байна гэж бодоод байснаас ч тэр үү нэг л явцгүй байсан маань өөрчлөгдөж ашигтай талыг нь олж харсан минь түдхэц болсон. Хамгийн инээдтэй нь би өөрөө бахархаж байлаа. Би баяртай байсан. Өөрийнхөө төлөө л үүнийг дуусгасан гэдгээ ч бас ойлгосон юм. Ажилаа дуусгах гэдэг хүнд их сургамж болдог юм байна лээ.
  • Эцэст нь одоогоор миний туйлын зорилго хүн шиг хүн болох л болоод байна. Аав ээжтэй харилцаагаа арчилж тордох үүнд бас орж байгаа юм.
  • Мөрөөдлийнхөө төлөө алхам хийсэн юм байна шүү дээ. IG-гаараа ижил сонирхолтой үеийн залуучуудтай танилцсан. Сургалтанд сууж өөр хамт олонтой болж, анх удаа шал танихгүй шахуу хүнд сэтгэлээ ярьж үзсэн. Сонирхолтой амьдрах чинь сонголт л байдаг юм байна.

2019 онд өөртөө баяр хүргэх нэг ч явдал тохиолдсонд баяртай байнаа :p Цаашдаа ч улам хичээнэ ээ амлаж байна.

Comments

Popular Posts