Fucking men
Өнөөдөр өглөө би гэртээ Fucking men гээд орилчихсон.
Яагаад?
Бүх эрчүүдийг хараал идсэн амьтад гэж боддогтоо тэгж орилоогүй л дээ. Бүтэн өгүүлбэр нь юу байсан бэ гэхээр "This is why i don't want to marry to FUCKING MAN!"
Аав нөгөө өрөөнөөс ээжийг орхиод наддээр ирээд 2 ч удаа толгойруу маань дэлсээд авав. Цохилт огтхон ч өвдсөнгүй.
Ээж цаанаас нь аавыг гараас нь чангааж намайг(хүүхдээ) битгий зодооч оронд нь намайг зод гэж уйлна.
Хараал ид!
Энэ бүхэн өглөөний 7 цагаас болж өрнөж байгааг хэлэх нь зүйтэй.
Өдөр болгон ийм байгаад байдаггүй ч өөр хэлбэрийн шууд болон шууд бус дарамтан дунд бид хүлцэж амьдарсаар...
Би ч яахав хамгийн их дарамтанд өртөж байгаа нь муу ээж минь.
Яагаад эмэгтэй хүн болж төрснөөрөө ийм зүйлийг хүлцээд суух ёстой юм бэ?
Анхнаасаа яагаад уурлаж хар өглөө хэрүүл хийснийг хэлэхэд ч ичмээр. Ээжийн ажлын нийтийн чатыг аав ухаж, ухаж хэрүүл хийх шалтаг олж авсан байна. 50 шахаж байгаа хүн шүү дээ. Гардуулчихсан бол хэлэх үг алга уурлахыг нь ойлгож болох байсан байх. Гэвч хууран мэхэлсэн байлаа ч гарын шүүс болох ёстой гэсэн үг юмуу? Хүн шиг ярьсангүй гэж ээжийг цохисон. Тайлбарыг нь сонсоогүй.
Миний мэдэхийн 25 жил ээжийг, дүүг, намайг энэ хүн зовоож байгаа юм.
Одоо би ээжийгээ салгаж авмаар байна. Яаж тэвчдэг юм бэ? Ямарч баяр хөөр, аз жаргал тэр хүний нүдэнд илүүц харагддаг. Ээж хэнтэй ч инээж ярьж дотно байж болохгүй, хэн нэгэн эрэгтэй хүнтэй хальт таараад мэндэлж ч болохгүй. Өөрөө хонож өнжин тоглоом наадам болоод явахад ээж итгээд л үлддэг, араас шаналгаж утас цохиж, орилж хашгирч байсныг би лав мэдэхгүй.
Өнөөдөр намайг алчихаад шоронд суучихаасай гэж би бодсон. Ээжээс хол.
Би эр хүнд хайртай. Тэд бүгдээрээ муу хүмүүс биш шүү дээ. Сайхан хүмүүс зөндөө л байдаг. Ээж минь л буруу хүнээ сонгочихож.
Би одоо яах ёстой юм бол?
Зүв зүгээр хараад сууж тэвчихгүй нь.
Яагаад ийм хүчирхийллийн үзэгдэл монголд хэвийн зүйл болчихсон юм бэ?

Comments
Post a Comment