Зүүд-2
Хихи....
Би 21-н нас хүрээд дөнгөж 18 хонож байна. Хүний амьдрал баян гэдэг дээ...
Гэвч үнэхээр баян, уйтгар гуниг, аз жаргал, адал явдлаар дүүрэн байлгах эсэхээ хүн өөрөө сонгодог юм шиг.
Энэ 18-н хоногийн дотор би 2-ын 2 "НАЙЗ"-тай болчихдог юм байна. Бүр найз найз дундаа эрэгтэй найз. Анх удаа эрэгтэй, үгүй биш ээ эсрэг хүйстэнтэйгээ найзын холбоо тогтоосон маань энэ жилийн зорисон төлөвлөгөөнд маань багтаагүй ч хүсэн хүлээж явсан зүйлсийн маань нэг.
Буруугаар ойлгох хэрэггүй шүү! Эрчүүдийн үерхэл үнэнч байдгийг би харж байсан дээрээс нь би өөрийгөө хүний сайн найз байж, эрэгтэй хүнтэй адилхан хүн гэдэг үүднээс харилцаж чаддаг эсэхээ мэдэх гэсэн юм. Бас дээрээс нь шинэ цонхоор ертөнцийг тольдох гэсэн хэрэг.
Тэр 2 найзтайгаа уулзаж амжаагүй энэ бичвэрийг та бүхэнд хүргэж байгаа гэдэгт та нар итгэж байна уу?
Өөрөөр хэлбэл найз болох эсэх нь шийдэгдээгүй байгаа юм л даа.
Нэг зүйлээс маш их айж байна. Нөгөө хүүхдүүд маань найзлах гэж биш би таалагдаад надруу юм бичдэг бол яана... Нэг нь бүр залгана гэсэн... Би утсаар ярих дургүй ээ...
Аавын хүүгийн сэтгэлийг л гомдоохгүй юмсан...
Сайхан найзууд явж болдоггүй хорвоо юм гэж үү?
хахаха за эмэгтэй хүн ийм л байдаг хойно. Хэтэрхий шүү бас хааяадаа. Юу ч болоогүй л байна шүү дээ бүр уулзаа ч үгүй байна :))
За тэр ч яахав, шинэ жил гэж ид шидтэй баяр болох гээд гудамжаар нэг холхилдсон хүмүүс. Идэж уухаа л авч яваа болов уу... Гэтэл би гэртээ ганцаараа кино үзээд л... юм ч идэх хүсэл алга.
Юу гээч уйтгартай яриаруу шилжихгүйн тулд би та нарт үзэж байгаа киноноос төрсөн сэтгэгдлээ бичэе.
Би оросын олон ангит АНЖЕЛИКА гэдэг хөөрхөн кино өчигдөр оройноос үзэж эхэлсэн юм. Одоогоор 5-р анги дээр нь явж байна. Та нарт гэж хэлэхэд гол дүрийн бүсгүйн адилаар НИКИТА гэх гол дүрийн залууд сэтгэл минь татагдсаар байгаа. Яахав хэдийгээр хүний хэлбэр, жин хардаг өөдгүй залуу ч гэлээ гоо үзэсгэлэн гэдэг бол бурхны өгөгдөл. Та биднийг нүдээрээ таашаал ав гэсэндээ тэр шүү дээ (Баярлалаа бурхан минь! Таньд маш их талархаж байна). Ээж нь юу идэж уухаараа тийм сайхан хүү төрүүлдэг байна аа! Солиормоор!!!
Юу гээч залхуу хүрээдэхлээ. За нээх олон юм бичээд яахав та нар өөрсдөө үзчих доор линкийг нь тавилаа ;))
http://mongolkino.website/kinood/12161
Зүгээрдээ талархах хэрэггүй ;)

Comments
Post a Comment