Зүүд

Би их сонин зүйлс зүүдэлдэг хүн гэж өөрийгаа боддог юм. Яагаад ч юм үлгэр домог шиг л юм зүүдлэнэ. Тэр нь тэгээд их бодит байхыг нь яана. Заримдаа хэрвээ би зүүднүүдээ бүгдийг нь сайн санадаг дээрээс нь олигтойхон биччихдэг байсан бол өдийд Ж.К. Роулинг шиг алдартай зохиолч болчихсон явж байж ч магадгүй юм шүү гэж бодогдох тохиолдол бараг өдөр болгон шахуу гарна гээч....

Өнөөдөр гэрээ санасандаа ч тэр юмуу... аа аль эсвэл ямар нэгэн зүйлийг надад сануулах гэсэндээ ч тэр юмуу өвөө минь зүүдэнд минь эргээд явлаа. Учиргүй усан нүдлэж сэрээд зөндөө юм бодлоо. Одоо нэгэнт 9 жил өнгөрч дээ... Гэсэн ч зүүдэнд минь яг л хэвээрээ, амьд сэрүүнээрээ оршдог өвөө минь сэтгэлд минь яг л ямар дурсамж ухаарлууд хайрласан тиймээрээ үргэлж амьдаас амьд, бүр хэцүү үед түшиг болж байдаг тийм л буянтай хүн байсан даа.

Зүүдэнд... эхэндээ би арван жилийн ангийнхаа хүүхдүүдтэй голын эргээр зугаалаад явж байх юм... тэгснээ манай нагац эгчийн дунд хүү гээд л манай хамаатны дүү нар гол дотор тоглоод л... гэнэт том нагац ах маань хуучин цэргийн ногоон өнгөтэй Зил байвуу юм байв нэг тийм машиныг намайг жижиг хувингаар ус хийгээд угаа гэж хэлээд би нөгөөхийг нь дуртай, дургүй угааж байна бас болоогүй нүцгэн гараараа. Гэхдээ тэр машин нь будаг нь шинэвтэр бөгөөд тийм ч сүрхий халтардаагүй байна аа гэхдээ л эд анги нь бүрэн биш бараг машины араг с гэмээр эд... Гэнэт би өвөөтэйгөө хамгийн дотно санагддаг хуучин байшиндаа жижиг чирдэг цүхэндээ юм хумаа баглаад хамт сууж байх юм... нэг боодолтой зүйл гаргаснаа буцааж тавиад л... тэгээд өвөө минь надад " дүү нь ижий аав хоёрт нь ....гэж хэлж байна лээ мөн айхтар хүүхэд шүү" гээд л дүүгийн минь талаар ярьж байна. Зүүдэндээ би гэртээ, дүү маань аль нэг хүний газар хүний албадлагаар байгаад байгаагаар зүүдлэгдэх юм, тийм болоод ч тэр үү би дүүгээ өрөвдөөд л учиргүй уйлаад өвөөдөө нэг үнэрлүүлээд нулимсаа арчааад л сэрсэн...

Би зүүд болгоноо надад ямар нэгийг хэлэх, сануулах гэсэн далдын зөн совин маань гэж итгэдэг болхоор энэ зүүдээ орчуулах гэж хичээсэн юм. нэгдүгээрт би гэрээ тэр тусмаа дүүгээ санаад байгаа хүн шиг байгаа юм. Тэгээд хол байгаагаа зүүдэлсэн хэрэг. 2-рт, гэвэл ойрын үед юм хийж бүтээе гэсэн эрмэлзлэл их төрөх болоод байгаа юм, тэрэнд минь урам зориг өгөх гэж ийм зүүд зүүдлэгдсэн болов уу.

Бас дээрээс нь өнөөдрийн зүүд минь надад хэн бэ гэдгийг минь сануулсан мөн ямар сайхан дурсамжуудыг мартаж явсныг маань мэдрүүлсэн тийм болохоор болдог бол энэ мэдрэмжийг үүрд, үхэн үхтлээ дахиад мартахгүй юмсан гэсэндээ энэ нийтлэлийг сэрэнгүүтээ бичиж үлдээлээ...

Та нар юу зүүдэлдэг вэ? 

Comments

Popular Posts