Бодлууд...
Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу?
Юу билээ?
Аан тийн....
МЭНД АМАОООР.......
Хүн ёсоор л мэндэллээ ш тээ хөгшөөн...
Энэ нээрээ үнэн зивүүн кино тээ
За мартсанаас мал мэнд үү гэж. Сайхан л амарцгааж, ажиллаж байгаа биздээ? Миний хувьд амралт эхэлчихсэн. Гэртээ хария уу гэснээ мөнгө олохоор эндээ үлдэж ажиллахаар анх удаа ижий ааваасаан зөрөн байж том толгой гарган билетээ сунгуулсан... тэгсэн яасан байх нь уу?
Ажил одохондоо олдоогүй байх нь...
Гэхдээ амьд хүн аргатай аргалийн гал илчтэй гэдэг юм хойно бууж өгөх хаа ч байсын тиймаа.
Ойрын үед би гэж хүний дотор их л зүйлс хувьсан өөрчлөгдөж, ганцаардлын хажуугаар бас өөрөө өөрийгөө олох их том танин мэдэхүйн үйл ажллагаа өрнөөд байх шиг. Мэдэхгүй юм Ганжавхлан ахын хэлдэгээр ганцаардлаасаа ангижрах гарц хайж блог хөтлөж байгаа маань нээх их үр дүнгээ өгөхгүй л байх шиг санагдах юм. Мэдээж хүн болгон өөр. Миний өөрийгөө таниж олох үйл явц маань үнэндээ амьдралын минь туршид үргэлжилж болно.
Гэвч би нэг л буруу тийшээгээ яваад байх шиг.
Ялангуяа ойрын хэдэн хоног гадуур дэлгүүр хэсч нилээд явлаа... хамт амьдардаг охинтойгоо хамт...
Миний бодож явдаг зүйлс түүнийхээс шал ондоо ажээ. Тэрэнд том брэндийн дэлгүүрүүд гоё бол надад тэр үнэтэй дэлгүүрүүдээс илүү орчин тойрны хүмүүс, барилга, за тэгээд юу ч гэмээр юм бэ дээ?
Надад огт таалагдаагүй..
Тэгээд өнөөдөр бид 2 салж явсан л даа... Би хүнтэй уулзсын.Тэр маань тэгсэн ганцаараа музей үзцэн байдаг байгаа. Уул нь бол хамт үзье гэж бодож байсын... Яагаад гэвэл би нэг ч музей үзээгүй яваа юм л даа. Надад хамаагүй ч гэсэн жоохон гомдол төрж л байна. Хүмүүс огт хөндлөнгийн бие биендээ огтынч хамааралгүй байдаг юм гэж үү дээ? Бд чинь нэг л дэлхийн үр сад шиг санагдхын... заримдаа энэ хувиа хичээх сэтгэл ямар гээчийн хөгийн ад зэтгэр нь олж нээсиймдээ ч гэж бодхийн...
Өнөөдөр танидаг эгчдээрээ очиж уулзлаа... Ганцаарддаг юм шиг ээ... Би ч гэж би, аятайхан хэдэн таван үг солиод гаралгүй хоёрын хооронд гэрлүүгээ яараад... тэгсэн хөөрхий зөндөө люмөгч байна чааваас. Хүний газар ганц бие эмэгтэй хүн өрөвдмөөр л байдаг юм байна. Айлынх нь хүмүүс ямар аймар хүмүүс байсныг дуулаад би ч ёстой амьдрал үзээгүй л байгаа юм байна даа гэж дотроо бодлоо...
Үгүй ээ монголчууд минь дээ... бид чинь нөгөө нэг нэгнээ гэсэн цагаан цайлган, тусархуу сэтгэлээ хаа гээч түүхийн хуудаснаа гээсэн хүмүүс вэ? Ганц бие эмэгтэй хүнийг өрөөнийх нь залуу согтуу хөөгөөд гүйж байхад нь маргааш нь тэр залууг нь хөөхийн оронд хүүхнийг нь загнаад бүр дээрээс өчнөөн мөнгө төгрөг нэхээд хөөж тууж байх... залуу нь тэр гэрийн эзний хамт архи уудаг найз нь юм байх...
Би багадаа монголын ард түмнийг дэлхийн хамгийн нөхөрсөг, элгэмсэг, тусархуу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй ер хүн төрөлхтөний дээд л гэж бодож, сэтгэл хангалуун явдаг байлаа. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ тэр зүгээр гэнэн хүүхдийн мөрөөдлийн ертөнц байж л дээ . Монголчууд маань ихэнх нь тийм сайхан хүмүүс гэдэг итгэлээ би гэхдээ хэзээ ч хаяхгүй ээ. Гол нь өнөөдөр би өөрөө тийм хүн байх юмсан гэж их бодох юм. Хүн ялгаварладаггүй, хэнтэй ч нэг л янзаараа, нэг л зангаараа харилцаж, хүндчин үнэчээр туслаж бас зэмлэж сурахсан. Би даанч бялдууч хүн юм. Хүмүүстэй энгийн сайхан харьцахад нэг л юм саад болох юм, цаанаа л нэг хйимэл харилцаа... юунд ч юм санаа зовсон нэг тийм.... Зүгээр л өөрөөрөөө байх чадвар надад үнэхээр дутмаг байдаг. Би засахыг хичээнээ...
Бас нэг муухай зан бол хүнтэй ямар нэгэн нөхцөлтэйгөөр харьцах.
Энэ одоо хэдийд тогтсон зан юм бүү мэд. Миний санах хамгийн анхны жишээ бол нэг найзтайгаа нэр хүнд харж найзлаж байсын. Бага хүүхэд тийм юмыг орчин тойрноосоо л сурсан байж таарнаа? Хүний хүмүүжил, ёс зүй амьдардаг газар, гэр бүлээс шууд хамааралтай гэж үнэн талтай юм.
Үргэлжлэл бий....
Найз маань унтах гээд байна гэрлээ унтраахаас....

Comments
Post a Comment