Attention!!!!
Зохиол бичих чин хүсэлтэй гэдгээ урьд нь хэлж байсан даа.
Тэгвэл ойрын үед ном маш их уншиж өөрийгөө дасгалжуулдаг
болов. Чөлөө заваараа байнгын номтой нөхөрлөхийг хичээж түүнийгээ ч бас
биелүүлж буй. Амьд хүнтэй харилцах харилцаанаас зугтсандаа, бас дээрээс нь ном
уншсанаар надад бусадтай ярилцах сэдэв олддог болно гэж найдсандаа тэгээд ч
угаасаа дуртай учраас зүгээр л ном уншиж амьдармаар байна.
Зөвхөн ном унших ч биш л дэээ... Хөгжим тоглож, дуулж, зураг
аа зурж, бичиж... энэ 5 үйлийг л дахин дахин давтааад давтаад л баймаар...
Би гитараа маш сайн тоглож байгаа. Орой ажлаа тарж очоод
заавал дасгал хийж 2 юмуу 3 дуу дуулангаа тоглож байгаа. Би нээрээ хөөрхөн
аргыг нь олоод дуулангаа тоглодог болчихоод байгаа шүү. Тэгж сурахыг ямар их
хүсэж байсныг минь чи лав төсөөлөхгүй дээ. Өөрөөрөө бахархаж байгаа ^^….
Би уран бүтээл туурьвахыг маш их хүсэж буй хүсэлдээ автан
ойрын үед албан ёсоор зохиол, бичкээн өгүүллэг бичиж үздэг юм билүү гэсэн шүү
бодол зүрхнийхээ гүнд нандигнах болсон. Энэ хүсэл минь намайг дотроос минь
гижигдсээр их л удаж байгаа боловч өөрийгөө голсоор өдийг хүрсэн маань миний
алдаа ч байсан байж болох ч ядаж блог оо алдан онон хөтлөөд явж байсандаа
өөртөө талархнам.
За тэгэхлээр, миний бяцхан өгүүллэгийн сэдэв юу байх вэ?Би та нартаа зүүд зөнгийнхөө талаар нэг бус удаа бичсэнийг мэдэх нэгэн нь мэдэж байгаа. Их л онцгой зүүдтэй гэж өөрийгөө дүгнэдэг болхоор өгүүллэгийн сэдэв гэнгүүт хамгийн түрүүнд зүүд зөнгөөсөө л санаа авах юм болтол санаанд юу ч орж ирэхгүй нь гаслантай. Тэгээд миний зүүднүүд багахаан өгүүллэг бичихэд хэтэрхий солиотой болох юм шиг санагдах юм.
Та нар намайг хүн дурайсан юм биччихсэн байвал битээ шоолоорой.
I am just amateur after all…..
За хэд хоногийн дараа бичкээн өгүүллэгээрээ дахин уулзахын ерөөл тавья
XOXO
Comments
Post a Comment