Өглөөний тэмдэглэл

Сайн байцгаана уу?


Муу блогтоо бичээнгүй хичнээн ч удсан юм.


Аа худлаа, саяхан үзсэн нэг киноноос сэтгэлдээ буусан мэдрэмжээ англи хэлээр сийрүүлсэн юм  байна.
Та нар арай намайг амиа өөрөө егүүтгэх тэнэг гар гэж бодоогүй биздээ?
Гэвч хэн болгонд "энэ амьдралыг түргэхэн дуусгавар болгож амар амгаланг олохсон" гэх муу ёрын, мунхаг бодол төрдөг туйлдсан үе тохиолдож л байдаг. Тийм ч учраас би таны огтхон ойшоодоггүй таньд байгаа зүйлс, таныг хүрээлэн орших хүмүүс хэн нэгний хувьд хичнээн үнэ цэнэтэй зүйл болохыг анзаарч, ойлгодоггүй юмаа гэхэд ядаж ухаарах гэж оролдож үзээрэй.
Би өөрөө тийм мундаг амвтан ч биш л дээ. Би хийж байгаа ажлаа голдог байлаа, байгаа байдалдаа их сэтгэл дундуур явна. Заримдаа толинд хараад өөрийгөө харааж зүхнэ. Бүхий л уруу юмны эхлэл би юм шиг хэн нэгэн уурлаж, бухимдаж эсвэл гоморхох үед миний буруу биш байсан ч өөртөө л нялзааж дахиад өөрийнхөө дутуу дулимаг, арчаагүйгээ гайхширч улам толгой гудайлгана. Ингэж амьдрах ямар хэцүү гэдгийг хэн ч мэдэхгүй биз.


Гэвч тэглээ гээд би энэ чигээрээ дуусна гэсэн үг бас биш юм. Нэг талаараа би дутагдлаа олж харж байгаа учраас өөрийгөө засаад, хэн болмоо байна тэр хүнээ бүтээхэд дөхөм болно шүү дээ. Гол нь амьдралд чи хүссэн шигээ хүн болохын тулд юу хийх бас эс хийх ёстойгоо ухаарч өөртөө хайртай байж яаж өөрийгөө хайрлахыг суралцах нь одоо миний хувьд том зорилго минь болоод байгаа.


Хүн нийгмийн хүн гэдэг...
Би хувьдаа нийгмийн харилцааны тал дээр асуудалгүй, хэнтэй ч учраа амархан ололцдог хүмүүсийг хараад атаархдаг. Хэдийд ч чин сэтгэлээсээ, нас хүйс, биеийн галбир, өндөр нам, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, мөнгөтэй мөнгөгүйг үл харгалзан, хувь хүн талаас нь хүнийг харж чаддаг тийм хүмүүсийг бүр биширдэг гээч.
Хүний ховорхон чанар л даа...
Гэхдээ тийм хүмүүс байгаад байна. Тэрэнд би маш их баяртай байгаа.


За юу ярьж яваад юу ч болчив. Ажлаа хийх минь... Түр баяртай.

Comments

Popular Posts