Миний ажлын нэг өдөр...
Сайн уу? Сайхан амарсан уу? Гэдэг үгсээр би өдөр болгон
ажлын нэгэн шинэ өдрийг эхэлдэг. Манайхан ч бас эелдэгээр миний өөдөөс
мишээгээд хариу асууна. Яг үнэн хэрэгтээ тэр миний, би түүний сайхан амарсан
эсэхэд огтхон ч санаа тавьж, бур сонирхоо ч үгүй бөгөөд зүрээр л тэгж нөхөрсөг
загнахгүй бол хэн хэнийхээ сэтгэлд бурууг бодуулчихна гэж бодсоных эсвэл
манайхан хоорондоо тийм байдаг болхоор л шууд бусдыгаа хуулбарласных бөлгөө.
За түүнээс өмнө хэрхэн энэ газар хүрэлцэн ирдэг талаар ярих
нь зүйтэй байх.
Өглөө ээжийг “Охидуудаа босоорой” гэх дуунаар сэрнэ. Гэхдээ
би заримдаа ээжийг сэрж байгааг нойрон дундаа мэддэг ба тэр үедээ “Заа удахгүй
дуудна даа” гэээд орондоо хүлээгээд хэвтдэг юм. Жоохон хүүхэд шиг байна уу?
Тэгээд ээжийг дуулсан ч би босохгүй дахиад хэдхэн минутын
нойроо авахын тулд нүдээ нээхгүйгээр ээжийг дахийд арван удаа дуудхыг тэвчиж
хэвтэнэ. Өөрөө өөрийгөө зовоосон тэнэг хэрэг боловч би яаж ч чаддаггүй юм аа.
Зөнөг болчихоод эрхэлж байгаа ухаантай юм байлгүй.
Ээж дүү хоёрыг босоод таван минут орчмын дараа би арай гэж
нүдээ аниастай чигээр нь орон дээрээ өндийж нуруугаа дугаргаад бага зэрэг
сунгалт хийнэ. Тэгээд нойл орж халит нүдээ нээж толинд харчихаад сойзон дээрээ
оо түрхээд шүдээ угаангаа бие засна. Дараа нь ихэвчлэн ээжийн бэлтгэсэн цайг
ууна даа. Дүү бид 2 нүүрээ будаж байх хооронд ээж өглөөний цай бэлдчихдэг юм.
Бид өглөөний цайндаа нэг нэг чанасан өндөг заавал идэх бөгөөд талх, масло,
вареньгүй өглөө ховор.
Гарах болоход замын түгжрэл, бас цаг хэр их оройтсоноос шалтгаалан
машинаараа явах уу? Явган нэг буудал алхаад нийтийн тээврийн унаандаа үйлчлүүлэх
үү? гэдэг яриа заавал болно. Ихэвчлэн олонтойгоо нийтийн тээвэртээ сууна аа
хихи.
Дараа нь юу болдогийг би аль хэдийнээ ярьсан.
Ус нойл энэээ тэрээ гэж явсаар арай гэж суудал дээрээ тухлан суух үед аль
хэдийнээ 9:30 болсон байх бөгөөд бусад хүмүүс ч бас одоо л төвхнөж байх шиг
бүгд л дэлгэцээ ширтэн юуг ч юм тачигнулан бичнэ. Магадгүй над шиг дэмий балай
юм бичиж суудаг эсвэл хэн нэгэнтэйгээ чаатлаж байж ч болох юм, мэдээж үнэхээр ажилаа
хийгээд суугаа нь ч цөөнгүй л дээ. Ямартай ч манай оффис товчлуур товших яруу
симфонийн эгшигт умбана. Жоохон ч гэсэн авьяастайсан бол тэр содон чимээг
оролцуулан өвөрмөц сайхан аялгуу зохиох байлаа.
Хүмүүс цагийн зүүний урагшлах болгонд цагруу хялайж эхэлнэ.
Энэ бол 11 цагаас хойш үзэгдэх үзэгдэл. Хоолны цаг болохыг хүлээж байгаа нь тэр
юм.
12:00 гэхэд хүмүүс хоолоо идэх нь идэж, арай сүүлд гал
тогоонд очсонууд нь хоолоо халааж байгаа нь цахилгаан халаагуурын жингэнэх дуу болон
ходоод хоржигнуулсан үнэр сэлтээс андашгүй ээ. Тэгээд ойр зуурын мэдээллийн
талаар ярилцан санал солилцоно, инээлдэнэ. Сайхан цаг.
Дараа нь 3 магадгүй 4 цаг өнгөртөл гэдэс цатгалан нойрмог
нүдтэй хүмүүс дэлгэцээ уйтгартай ширгэх бөгөөд юун нөгөө товчлуурын симфонь,
оршуулгын марш тоглоцгооно.
Яг энэ үед хэн нэгэн бүүвэйн дуу дуулах аваас эхний 2 нотт
яваад л хүмүүс илбэдүүлсэн мэт гүн нойрсох нь дамжиггүй харагдана.
Оройны 5:00 цаг, олон арван нүд цагийн зүүг ямар удаан
урагшилдгийг дотроо хий хараан гэртээ очоод ямар хоол хийх, юу үзэж харах, найзуудтайгаа
болзсон болзоо нь хэрхэн өнгөрөх талаар дүүрэн таамаг, сэтгэл догдлолтой хөл
дороо чичрээстэй. Хэрвээ хүний өсгий ухаантай байсансан бол тэр яг энэ мөчид энэ
байшингаас хэрхэн гялалзаад алга болж өгөхөө мөрөөдөөд сууж байх байсан биз.
6:00...... За өсгийнүүдийн мөрөөдөл биелэх мөч.....
Бүгд “эндээс зайлах” команд авсан мэт гялс ширээгээ цэвэрлэж
аваад хуруугаа дараад гараад гэр гэрийн зүг алга болж өгнө дөө. Би ч бусдаасаа
ямхын ч ялгаагүй гэр уруугаа яарч алхана. Автобусандаа сууна. Гэртээн орно.
Ёооооооох........ Ингэж нэг гэртээ ирлэээ.....
Заа ирсэн хойноо юу эсийг хийх вээ. Хоолоо иднэ, зурагт
үзнэ, утасаа маажина, усанд орно, ном уншина, гитараа давтана ингэсээр байтал
10, 11 тэгээд л унтлаганыхаа хувцсаа өмсөж аваад ДАВСАНДӨӨӨӨ.....
Ингэээд дахин дахин давтагдана шүү дээ хүүхдүүд минь.
Ер нь хүний амьдрал энэ мэтээр чимээгүй урсан өнгөрч байгааг бид огтхон ч анзаардаггүй нь харамсалтай ч юм шиг...
Comments
Post a Comment