Кофе+Өглөө





Би хэзээ ч кофе уудаг төрлийн хүн байсангүй. Угаасаа ч кофе уудаг соёл миний гэр бүлийн орчинд байсангүй дээ. Бүгдээрээ л сайхан хийцтэй сүүтэй цайгаа, зуны аагим халуунд шингэн хар цайгаа ууна. Угаасаа ч аав ээж 2 боргол гээчийг ууж чаддаггүй (Зүрх нь өвддөг гэж ярьдаг юм ххи) гэдэг болхоор би юу гэж түүний хэрэглээг мэдээ аж. Саяханыг хүртэл миний мэдэх кофе гэгч ундаа нь “Үе Үе”, “Хаан кофе” зэргийн найруулдаг кофегоор хязгаарлагдаж байлаа. Тэрийгээ тэгээд найруулаад ууна гэж боджийнуу? Үгүй! Хавтгай юмандээр асгаж байгаад долоож гарна даа XD

Тэгтэл сүүлийн нэг жил юу болсон гэж санана! Амьдрал маш их өөрчлөгдлөө. Хха хайр хүнийг өөрчилдөг гэдэг дээ! Би олон талаараа (САЙН талаараа) өөрчлөгдсөний нэг нь кофе байна. Яахав мөнгө үрнэ л дээ гэхдээ санаа дагадаг ч юмуу, үнэхээр нөлөөлдөг ч юмуу өглөөг нэг аяга кофегоор угтах нэг л сайхан цэнэг оруулдаг юм шиг санагдаад байгаа, бас амжилттай яваа хүмүүсийн нэг болсон ч юм шиг хха. Цаанаасаа л ажил хэрэгч хүнийг дотроос минь татаад гаргаад ирэх шиг ^^

Ганжавхлан ахын ярьдагчлан (бичдэг) өглөө эрт боргол шимэнгээ бодлоо уралдуулан блогтоо бичлэг нэмэх ч бас л амьдралын нэг сайхан сэргээш шүү. Сонсохнээ нилээн архаг кофечид нь хар кофе уудаг юм байналээ би л хувьдаа хар кофе л уудаг болоод байгаа тэгэхлээр овоо архаг борголчин болсын болов уу ххи...

Өнөөдөр яг л ийм нэг аятайхан гашуун мөртлөө амттай боргол шиг өглөө байна даа ^^

Comments

Popular Posts