Хмммм...
Ойрын үед хүнд хэрэгтэй зүйл бичих юмсан гэсэн бодол их төрдөг боллоо. Бичлэгийн хэв маягаа илүү сайжруулж, ядаж найруулгатай сайн бичдэг болмоор ч юм шиг. Өөрийнхөө бичлэгүүдийг уншихаар маш замбараагүй санагддаг. Илэрхийлэх гэсэн тодорхой санаа байхгүйгээр зүгээр л зүг чиггүй бодсоноо л бичээд ийш тийшээгээ үсчсэн тийм бичлэгүүд хийгээд байгаагаа анзаарлаа. Тиймээс зорилготой зүг чигтэй бичлэг хийж эхлэхээр шийдлээ. Номын тэмдэглэл, аяллын тэмдэглэл, шинээр cурч байгаа зүйлийнхээ тухай ч юм уу, гэхдээ бас хааяа элий зүйлс бичилгүй яахав учир нь энэ блог маань миний нуугддаг цамхаг, дээврийн хөндий минь юм шүү дээ. Энд л би өөрийнхөөрөө байж хэнээс ч ичиж эмээхгүйгээр тэнэг тэнэг бодлуудаа тэр чигээр нь бичиж болдог хха тийм ч учраас нууц нэрээр бичдэг юм шүү дээ. Гэхдээ л Улаан малгайт бол жинхэнэ би, ямар ч хаалт зүс хувиргалт байхгүй жинхэнэ би. Ганцхан л хуурамч зүйл байгаа нь нэр л байх шив дээ...
Comments
Post a Comment