Гэгээн өглөө-1
Би өнөөдөр өглөө сэрээд бурхандаа залбирлаа...
Энэ гайхалтай өглөө дулаахан тохилог гэрт идэж уух, өмсөж зүүх, хайр халамжаар дуталгүй элэг бүтэн аз жаргалтай, амьдралын зорилготой сэрж байгаадаа талархлаа. "Босоорой миний охин" гээд дуудах ээж минь хажууд минь байна, хувцсаа булаацалдаад хэрүүл хийх дүү минь байна, зүгээр л дэргэд нь байхад тайвширдаг аав минь байна, царайг нь сэтгэлдээ ургуулах төдийд л аз жаргалаар бялхуулдаг хайртай хүн минь байна. Энэ хорвоод надад өөр юу хэрэгтэй юм бэ? Би энэ орчлонгийн хамгийн аз жаргалтай хүн...
Энэ аз жаргал аа насан туршдаа хадгалж, хайртай хүмүүсийнхээ аз жаргалтай байх шалтгаан нь болохын тулд би нь бас чадах бүхэнээ хийж, аз жаргалтай байх ёстой ...
Өөрөө өөрийгөө хайрлаж чадахгүй хүн хүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй. Ядаж л хайрлах гэж хичээсэн ч гэлээ сэтгэл хангалуун бүрэн дүүрэн аз жаргалыг мэдэрч чадахгүй туйлддаг билээ. Тиймээс юуны түрүүнд чи өөрөө аз жаргалтай байх ёстой юм шүү. Аз жаргалаар гэрэлтэж гэмээ нь эргэн тойрондоо бага ч гэсэн найдвар итгэлийн гэрлийг түгээж чадна.
Юу л даа.. би их тэнэг хүүхэд байлаа... Өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан, хэн ч надад хайргүй, хэн ч намайг ойлгодоггүй, сонсдоггүй, сонсхыг ч хүсдэггүй, царай муутай, муухай ааштай, уйтгартай, юунд ч сайн биш, арчаагүй.... өөрийгөө энэ дэлхийд байж болох хамгийн хөгийн амьтан гэж бодож, хамаг л муу муухай болгон надаас үүдэлтэй юм шиг боддог байлаа. Энэ мунхаг бодлынхоо өтгөн мананд төөрсөндөө ойр тойрныхныгоо гэрэлтүүлэх гал битгий хэл гарын алга бүлээцүүлэх өчүүхэн цог ч байсангүй. Эрвээхэй шиг гэнэн томоогүй насандаа хэнээс юунаас болоод асан дүрэлзэх сэтгэлийнхаа галыг алдчихсанаа би энд ярихгүй ... Харин зүрхэнд минь хэрхэн дахин гал дүрэлзэж эхэлсэн талаар би чамд ярья...
Өнөөдрөөс яг жилийн өмнө би магадгүй яг л одоогийнх шигээ ингээд ширээнийхаа ард ямар нэгийг эргэцүүлэн цагаа нөхцөөн сууж байсан биз (I probably was just looking out the window and searching for some words to write down). 6 сар удахгүй гарах гэж байлаа. Би нөгөө л нэг өөрийгөө голж өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэж боддог хэвээр... Ер нь бол ид ганцаарддаг, бусдаас өөрийгөө тусгаарлан зожигордог үеээ бодоход арай сэтгэл санааны байдал дээрдэж өөрөө өөрийгөө эдгээх арга хэмжээ авч эхлээд байв. Юу вэ гэхлээр, гадуур найз нартайгаа уулзаж цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөхийг боддог болов, шинэ ном, энд тэндхийн сонин содон эвент, номын уншлага, кофе шопууд дээр зохиогддог арга хэмжээ гээд л... Аль болох олон хүнтэй танилцаж жинхэнэ залуу хүн шиг эрч хүчтэй идэвхитэй амьдрах урам зориг, шаардлага ундарч байлаа. Тийм байдлаар өөртөө гуниглах зай өгөлгүй, нэг ёсондоо хуурч, хүчилж байв.
Хүмүүс бодохдоо "Иймэрхүү байдал (сэтгэл гутрал)-д орсон үедээ яагаад дотны хүмүүсээсээ тусламж гуйдаггүй юм бэ?, Тусламж гуйгаад л сэтгэлээ онгойтол ярилцахад хангалттай юм биш үү?" гэж боддог байх. Би ч тийм л бодолтой байлаа, тэднийг өөрсдийн амиа егүүтгэх хүртлээ хэцүүддэг гэхээр хэтэрхий хатуужилгүй санагдаж бараг өрөвдөж ч байх шиг... Гэхдээ энэ үед хүн сохордог, тусламж яг хажууд байхад л бүр цаашаа гээд тээршаахыг яана! Уул нь өөрөө бол туслуулах гэж их л хичээгээд дотроо битүүхэн "Намайг авраач дээ!!!" гээд орилж байдаг мөртлөө л наашаа гээд гараа сунгасан хүнийг түлхдэг.
Энэ л үеийг бид амжилттай даван туулж гэмээ нь цаашдаа хэнд ч, юунд ч дийлдэхгүй хүчтэн болох болно доо, учир нь энэ удаад чи өөрийнхөө хамгийн заналт дайсан болох өөрөө өөрийгөө ялан дийлж байгаа юм. Хүнд өөрөө өөрөөс нь өөр том дайсан гэж нэгээхэн ч үгүй билээ... Үүнээс цааш чи алзахгүй ээ, ямарч үед гарц олох л болно. Хүн болгонд энэ том давааг давах өөр өөрийн гэсэн өгөгдсөн арга байдаг байх, эсвэл хайж олдог ч гэмээр юм уу?
Би энэ айхтар даваан дээрээс уруудаж яваа гэж өөрийгөө дүгнэнэм...

Comments
Post a Comment