Toy Story #3

Зээээ........,

2018 он гарсаар бараг дундаа орсон байна. Завгүй, завгүй гэх хоосон шалтгаар сэтгэлээ хуурсаар хөөрхий муу блог оо хаячихсан яваад байгаагаа мэдээд байгаа. Уучлаарай анд минь, цагтаа чамаар л тайтгарч явснаа мартаад араар чинь тавиад явснаа хүлээн зөвшөөрье. Мөн намайг уншдаг хайрт уншигч нар минь өршөөн хэлтрүүлээрэй...

Өнөөдөр гэнэт л ороод ирсэн шалтгааныг минь бодвол та нар өөр өөрийнхөөрөө таамаглан суугаа байх. Guess what!!! Би анхны сээгийгээ авсан байна. Өөрөө мэдээгүй яваад байсан байна. Энэ блоггерийн учрыг нь ердөөсөө ойлгохгүй юм аа хха. Notification нь хаагуураа яаж ч ирээд байдгийн бүү мэд. Тэгээд аль 2017 оны дунд үед бас нэгэн бичдэг үл таних найз маань сэтгэгдэл үлдээснийг санаандгүй харавшд ^^... Баярласан гэдэг тоймгүй... Эээ базарваань... XD. Чамд баярлалаа...

Тэгээд л урамшаад ороод ирлээ дээ хонгорууд минь.. бас жоохон завтай болсоныг хэлье...

Сониноос, ойрын үед би их томоожиж байгаа. {Ихэнх нь миний хайртын ач гэдгийг энд дурьдах хэрэгтэй \(^3^)/ <3} Бүр маш олон зүйл миний эргэн тойронд болж өнгөрлөө... Хайр, гуниг, үл ойлголцол, гэнэтийн өөрчлөлтүүд, нүүдэл, ажил төрөл... бүр маш олон. Энэ дундаас хамгийн их намайг хүмүүжүүлж байгаа нь хайртай хүмүүстэйгээ үл ойлголцсон явдал байлаа. Шийдэлийг нь бараг л олсон гэж хэлж болох ч цаашдаа анхааралдаа авах байнга хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн зүйлийг ойлгож авсан бөгөөд энэ хэрээрээ өөрийгөө таньж байх шиг.  Нарийн ширийнийг бичвэл нуршуу миний бүтэн ном хэвлэгдэх болох биз. Тиймээс өөрөө өөртөө хамгийн том нээлтийг та нартайгаа хуваалцхаар шийдлээ...

Here it goes...

Нэг сарын л өмнө байх... Хайр бид 2 манай гэрт санамсаргүй байж байгаад TOY STORY-3 үзлээ... Тэгсэн дуусхын алдад ANDY бүх хайртай тоглоомнуудаа BONNIE-д өгдөг. Тэгтэл WOODY бусад тоглоомнуудын хамтаар хайрцагт орсон байх бөгөөд ANDY түүнийг BONNIE-д өгөхөөр шийднэ. Тэгээд тоглоом болгоноо BONNIE-д танилцуулаад хамгийн сүлд WOODY-г " Now Woody, he's been my pal for as long as I can remember. He's brave, like a cowboy should be. And kind, and smart. But the thing that makes Woody special, is he'll never give up on you... ever. He'll be there for you, no matter what" гэж хэлдэг. 

Тэр сүүлчийн өгүүлбэрийг анхааралтай уншаарай..."Юу ч болсон тэр чамд хэзээ ч эргэлзэхгүй" гэж орчуулж байгаан би ^^ 

Хайртай хүмүүстэйгээ үл ойлголцоход энэ үг дандаа орой руу орж байлаа. Тэгээд өөрөө өөртөө нээсэн нь, би хүнд итгэхдээ их л удаан хүн юм. Тэр хэрээрээ хүнийг буруугаар ойлгоод яваад байдаг юм байна гэдгээ ойлгов. Хүн чинь их тэнэг амьтан байдаг юм байна өө. Мэддэг хэрнээ мэдэрдэггүй юм байна ш дээ. Бодолдоо бүрэн итгэхгүй байх талаар зөндөө сонсож байсан ч итгээд л дэмий балай зүйл төсөөлөн бодоод тэрэндээ итгээд яваад байдаг... (шогшров)

Би амьдралдаа нээх хамаг итгэл найдвараа алдатлаа хаширч, хэцүү хөцүүг үзэж яваагүй л дээ... Гэхдээ хаана алдарчихсан итгэл юм бүү мэддээ... Ямартай ч би тийм л хүн болж таарлаа. Одоо харин ийм гэдгээ мэдсэн болхоор сэтгэл хамаагүй тайван амгалан байдаг болж би хүнд итгэдэг болж байгаа. Учир нь бодол болгон минь надад үнэн зөв хэлдэггүйг ойлгосон. 

Нэг л итгэсэн бол тэр л хэвээрээ байх нь чухал, хэн нэгэн танихгүй хүний үгээр үг хийж эсвэл гэнэн тэнэг бодолдоо автаж, итгэл даасан хүнийхээ сэтгэлийг сэвтүүлэх гоомой үйлдэл гаргахгүйн тулд үүнийг би өөрөө өөртөө хатуу тунхагласан. Яаран дүгнэлт хийхгүй, эрүүл ухаанаар бодох. Хихи... нөгөө сул талаа хүлээж авна гээч нь бас энэ юм болов уу?

У. М 






Comments

Popular Posts