Гоо зүйн мэдрэмж өгч чадах уу?

Энэ асуултыг цаашид ямар нэгэн зүйл таашаан хийх болгондоо өөрөөсөө асуумаар санагдав.

Таашаал гэж яг юу юм бэ? Энэ мэдрэмж хаанаас ургана вэ? Яагаад бид бүхэнд өөр өөр таашаал байна вэ? Бидний өнөөдрийн авч буй таашаал жинхэнэ мөн үү?

Жишээ нь зарим хүнд гэртээ дулаахан буйдан дээрээ ном уншингаа халуун цай/кофе уугаад суух нь тааламжтай, харин заримд нь гадуур гарч, дэлгүүрээр хэсч, магадгүй найзуудтайгаа хорвоогийн түмэн хэргийг хамж шимж ярьж суух нь цусан дахь эндорфинийг нь ихэсгэж тэдний өөртөө итгэх итгэл, аз жаргал, сэтгэл хангалуун байдалруу нь хөтөлдөг. Мэдээж таашаал гэдэг үг ихэнх хүмүүст шууд сексийг бодогдуулах байх. Яахын аргагүй секс бол таашаал өгдөг үйл. Тэгэхээр энэ бол мэдрэмж болж таарч байна.

Гэртээ зурагтаа үзээд сууж байтал хажуу айлын хүн шавартай гуталтайгаа орж ирээд "гарч орооч! гэртээ уйддаггүй юмуу?" гэнэ. Би гэртээ баймаар байвал яах вэ? Тэр хүнд миний энэ хүсэл огтхон ч хамаагүйн дээр миний гэртээ дулаахан тайван амраад суух ая тухыг минь шавартуулсан шал шигээ болгоод хэнэгч үгүй гарч одно. Надад дараа нь гэртээ байгаа нь уйтгартай ч юм шиг, би нээх ганцаардмал амьтан мэт сэтгэгдэл төрнө. Гадуур тэнээд явж байгаа хүмүүс надаас дээр юм шиг бодогдоно. 

За энэ дээрээ тулах юм бол Productivity, efficiency ярина шүү дээ. 

Уул нь "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэж үг бий л дээ гэвч дэлхийг хэрсэн аалзны тор байхад би гадаа яваа хүнээс юугаараа дутуу гэж, бүр харин ч зөв ашигладаг юм бол тэднээс хавь илүү дээр болоод явчих ч юм шиг.







Comments

Popular Posts