Дуу хөгжим ба амьдрал
Би өнөөдөртэй нийлээд яг 3 өдрийн турш нэгэн дууг дахин дахин сонсож байна ^^
Энэ тэнэг, ямар ч утгагүй үгтэй дууны захиолч нь Ч. Ганжавхлан, дүү бид хоёрын хоорондоо ярьдагчлан "Ах" (хэдийдээ ч ах дүү бололццын...) Гэхдээ нэг тийм хуурай ахтай, даанч бид 2 шиг сайн дүүтэй гэдгээ мэддэггүй юм ххи. Маш хүндэлж биширч явдаг учраас Ах гэхгүй байж чаддаггүй юм аа. Та хэзээ ч уншихгүй л байх л даа... Гэхдээ л хэзээ нэгэн цагт унших юм бол... (Даллав) Cайн байна уу :D (дарвайтлаа инээж байгаа шүү кк) :P
За ингээд л хадуураад явдаг нөхөрдөө. Тийн энэ дуу нь "Ганжавхлан ах"-ын 3 дахь бүтээл болох "8км 400 метр" баримтат өгүүллэгийн номын дуу 8км 400 метр. Намайг уйлуулж байгаа дуу даа. Манайхан мэдэж байгаа байх дөө... Үг нь нээх инээдтэй гоё аялгуутай дуу. Сонсоод л баймаар... Сонсхоор нэг тийм гоё энгийн борог шороотой, гэнэн томоогүй, мэрзгэр мөртлөө аз жаргал үнэртсэн тийм нэг ГОЁ дуу болсон байна лээ. Гоё гэдэг үгийг манайхан их дутуу үнэлдэг шиг санагдаад байдгийн. Надад лав энгийн сайхан үг шиг санагддаг. Зүгээр л гоё... ямар нэгэн уран яруу өнгө аясгүй энэ үг яг л амьдрал шиг ГОЁ санагддаг. Тиймээс ГОЁ... ххи
Тихх тэгээд энэ дууг, хайртайгаа хамт уг номын нээлтэндээр очиж номоо зохиолчийнх нь гараас гарын үсгийг нь зуруулж аваад үзэсгэлэнг нь үзээд явж байхдаа анх сонссон юм л даа. Яг л тохирсон дуу шиг санагдсаан. Анх сонсоод л "Үнэсээд өнгөрөх хорвоо шүүү дээ Үүрээр сэрсэн ходоод шүү дээ Үхэх амьдрах хоёрын дунд Үмх талхны зөрүү л байна" гэсэн дөрвөн мөр шууд л сэтгэл зүрхийг нөмрөөд авсан. Нэг тийм толгой дотор яваад л байдаг сэтгэл шаналгаад байдаг асуулт байдаг даа, гэрийн буланд байж л байдаг хуучин цоожтой авдар шиг. Энэ дуу, энэ мөрүүд тэр цоожтой үзэмжгүй авдрыг яг үнэндээ дотроо ямар үзэсгэлэнтэй эгэл гэдгийг надад харуулах шиг болсон. Амьдралд улам бүр шунан дурлаж ёстой л үнэсээд авмаар болсон шүү ккк \(^-^)/
Линкийг нь доор үлдээе... Уул нь та нар миний сэтгэгдлийг уншилгүй эхлээд сонсчихоод дараа нь надад аль мөртүүд илүү таалагдсан, юу бодогдуулсан талаар бичвэл мөн сайхан ааа~
Хайртай шүү
Улаан Малгайт-с чинь <3

Comments
Post a Comment