Дутагдал
Хүн гэдэг өөгүй цэвэр ариун амьтан биш...
Үгүй ээ ...
Насан туршдаа ариун явсан хүн огт байдаггүй гэх нь зүйтэй болов уу...
Хүмүүн бидний дунд орших хамгийн эрдэм чадалтай төгс гэгээрэлд хүрч чадсан гэх хүмүүс хүртэл нэгэн цагт алдаа гаргаж, ганц ч болов гэм нүгэл хийсэн, бодсон эсвэл санаачилсан байдаг. Үгүй ээ ядаж л тэнгэр ширтэж яваад хэдэн ч шоргоолжний аминд хүрсэнээ хэн ч эс мэднэ. Бүр зарим хүмүүс хүн болж төрөх нь хүртэл өөрөө нүгэл гэж ярилцах юм. Үнэн худал нь хүн хүний дотроо тунгаах явдал биз ээ... Гэвч миний бодлоор хүн бас ч гэж тийм ч дүүрчихсэн муухай амьтан биш юм. Хүн болгонд сүү шиг ариун, ус шиг тунгалаг явсан үе бий. Тэр бол бидний бага балчир нас маань шүү дээ.
Инээвхийлээд л хүн болгоны зүрхэнд хайр бялхааж байдаг хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн нандин мөч юм даа.
Хүүхэд байхдаа би магтаалд гүй ээ мөн дуртай байж билээ. Ээж, аав, өвөө, эмээгийн хамгийн хайртай охин нь байх гэж, үргэлж л анхаарлын цөм нь байх гэж их л хичээнэ. Харамсалтай нь буруу аргаар, хэрэг төвөг удаж тэднийхээ анхаарлыг татахыг хичээнэ. Тэгээд мэдээж юун магтаал, хайр... Таван салаа боовоор шагнуулна. Мөн ч их дэггүйтдэг байж...
Хүн нэг л мэдэхэд насанд хүрчихсэн байх юм. Хихи би ганцаараа ийм юм болов уу бүү мэддээ. Ямартай ч саяхан ээждээ зэмлүүлэхдээ би чинь нялх хүүхэд биш шүү дээ гэдэг бодол од харваж байгаа юм шиг л толгойд зурс хийв. Хичнээн ч томоогүй аашилж байгаав чи минь? Хариуцлага, хүлээлт бүгд чиний нуруундээр аль хэдийнээ ирчихсэн байгааг яагаад анзаарахгүй яваад байна? Өдөр болгоноор чи өсөж, урьдын гэнэн тэнэгхэн Улаан малгайт байхаа аль хэзээний орхих цаг болсон мэт. Чи том болохоос юунаас нь тэгж их айна вэ? Хэрсүү ухаан сууж, томоожиж байна гэмээнэ цаашдын зам чинь арай дардан болох бус уу? Гэвч амар хялбар амьдрал хариулт юм гэж үү гэвэл үгүй, үнэ цэнэтэй амьдрал хамгийн зөв хариулт шүү дээ. Тэгвэл чиний хувьд үнэ цэнэтэй амьдрал гэдэг юу юм бэ? Чамаас асууя...
Нөгөө талаас FUCK!... Энэ амьдралыг чи өөрийнхөөрөө л туулна... Хэнд хамаатай юм. Дараа нь харамсахгүй л байх хэрэгтэй. Ямар ч амьдралыг чи туулж өнгөрүүлсэн чи л үүнийг хөглөж байх хэрэгтэй. Архи ууж, баараар явж, зугаа цэнгэл хөөж болно өгзөгөө хөдөлгөөд өөрөө мөнгөө олж байвал ямар хамаатай юм. Ном уншиж, толгойдоо мэдлэг хийж, нийгэмд хэрэгтэй хөрөнгө оруулалт хийж нэг насаа зориулж болно. Урлаг, хөгжим, дуу бүжиг, уран зураг гоо зүйн салбарт. Мөнгөний төлөө бүх насаа зориулж ч болно. Хамгийн гол нь, хамгийн гол нь үхэх гээд хэвтэж байхдаа өнгөрсөн амьдралдаа харамсахгүй л байх хэрэгтэй... Яг одоо үх ээ гэвэл (Укагийн хэлдгээр) Аз жаргалтайгаар үхэж чадхаар л амьдар. Хха энгийн юм шиг ярьж тэнэгтжийн тээ... Common is not so common гэж үг байдаг юм байна лээ. Заримдаа бүр энэ техник технологийн ертөнцөөс түр ч атугай салж, хөдөө голын эргэн дээр хөлөө жийгээд ааруул күлхээд суухынсан ч гэж бодогдхым күүкдүүд минь.
У.М

Comments
Post a Comment