Хайр ^^
Хайр...
Хайр дурлал, хаврын бороо хоёр хоорондоо жигтэйхэн адилхан юм
Хар цагаан дуугүй дээрээс гэнэт асгах нь
Хүлээж суусан хүнд ч "энэ үнэхээр энэ хайр мөн гэж үү" гэсэн эргэлзээгээр бас cэтгэл сэвэлзүүлэх нь даанч жихүүн...
Янаг жаргалдаа умбаж байхад ч
Яадгаа алдатлаа шаналж суухад ч.... оооё XD

За за шүлэглэе үү гэсэн угаас өгөгдөлгүй хүн чинь боломгүй дамшиг байна.
Хайртай хүнтэй байхын жаргалыг би нь та нартаа бичиж хуваалцая гэж бодтол энгийн үгс гологдоод, шүлэг л миний сэтгэлийг илэрхийлэх юм шиг санагдсан бурхан шууд л "битээ давар аа миний хүү, араамандаа жайжигнаарай" гэж байгаамчин яахын...
Тэгхээр зүгээр л бичье...
Гоё юмаа.... хихихи... хайр гэдэг зүйлд умбадаг өдөр ирдэг л юм байна. Хайр хайр хайр ... хүний сэтгэлийг сэргээдэг, зүрхийг аз жаргалаар бялхуулдаг, санаад гунигласан ч аз жаргалтай уйлмаар мөртлөө л инээмсэглэдэг XD хөгийн ч юм шиг... Гэхдээ гоё... Зүгээр л бүх зүйл нь гоё..
Та нар <Michael> гэдэг кино үзэж байсан уу? 1996 онд гарсан John Travolta -гийн тоглосон энэхүү кинонд хүссэн хүнийхээ тэр дундаа хүүхнүүдийн хайрыг татах увьдастай тэнгэрээс гэнэт буугаад ирсэн Сахиусан Тэнгэрийн тухай, түүнийг дагалдан яваа хэдэн хүмүүсийн тухай гардаг. Яах гэж дагалдаж явдгийг үнэндээ мартчиж өчнөөн олон жилийн өмнө үзэж байлаа, та нар өөрсдөө үзээрэй. Ямартай ч миний ой тоонд их л тод үлдсэн John Travolta-гийн тэр хэнэггүй бөгөөд ихэмсэг төрх, ааш авир нь манай нэрм яруу найрагч О. Дашбалбар-ын "Тэнгэр шиг бай" шүлгийг өөрийн эрхгүй санагдуулдаг юм ...
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Сэтгэл хөдлөөд бүтэн шүлгийн нь оруулчихлаа ^^
Энэ шүлэг ч өөрөө хайр юм.
Чухам чи хэрхэн хүнийг хайрлах ёстой вэ гэвэл энэ л журмааар хайрла.
Түүнийг аз жаргалтай болгож байгаа зүйлийг нь дэмжиж, хичнээн хамтдаа баймаар байгаа ч түүнийгээ хийх цагийг нь гаргаж өг. Зөөлөн уруулынх нь амтанд согтмоор байлаа ч эрхэлж чамайг үнэсэх хүртэл битгий хүчил, үнсүүлэх хүслийг ч бас хүндлэн зоримог хөдөл, харцаараа чамд хэлээд өгнө өө. Санасан сэтгэлийг нь дэвтээж элгэндээ чанга тэвэр. Хүслийг чинь биелүүлсэнгүй гэж гоморхож тунирхаад бүүр ч дэмий... Бяцхан алдаа дутагдлыг нь ч хайрла. Эрхлүүл, бас зэмлэ... Хатуу үг хүнд бас хэрэг болдог юм шүү дээ. Зүрх сэтгэлийг нь шархлуулах өргөс шиг үгээр биш хайр шингэсэн харцаар аргадаж уужуу тайван ярилцаарай. Уур хилэн янаг хоёрыг улам л холтгодог болхоор тэвчих хэрэгтэй гэдгийг хатуу санаж явдаг юм шүү...
Ер нь бол санаад ч хэрэггүй дээ. Угаасаа үзэж туулж байж л ойлгодог зүйл юм даа хайр сэтгэл гээч... Сурах зүйл их шүү.. Цаг хором бүхнийг нандигнаарай...
Чиний, Улаан Малгайт.
Comments
Post a Comment